Бейонси, Жей Зи нар “Барклис” төвд охиндоо сая долларын өрөө түрээсэлжээ
Үргэлж чамин тансаг, үнэтэй бүхнээр охиноо хүрээлүүлж байдаг дуучин Бейонси, реппэр Жей Зи нар бяцхан Блюү Лваядаа зориулан Нью-Йоркийн “Барклис” төвд хүүхдийн тусгай люкс өрөө түрээсэлжээ.
Эл өрөөг хөлслөхийн тулд жилд нэг сая ам.доллар төлөх гэрээ байгуулсан аж. Хосууд “Барклис” төвд тоглолт хийх юмуу сагсан бөмбөгийн тэмцээн үзэж байх үеэрээ охиндоо санаа зовохгүй байхын тулд тус шийдвэрийг гаргасан бөгөөд хүүхдийн өрөө түрээслэх санааг Бейонси гаргасан байна.
Дашрамд дурьдахад, Хамгийн сүүлд гэхэд л дуучин Бейонси өнгөрсөн есдүгээр сард охиндоо “Swarovski” шигтгээтэй 800 ам.долларын үнэтэй пүүз авч өгсөн юм.
Т.Нарантунгалаг.ugluu.mn
URL: