ГОЛОМТ БАНКНЫ 15 ХАРИЛЦАГЧ ХОНГ КОНГ РУУ АЯЛАХ ЭРХЭЭ ГАРДЛАА

2012 оны Монгол Улсын шилдэг банк болох Голомт банк  нийт харилцагчдынхаа дунд Хонг Конг руу аялцгаая сугалаат аяныг зохион явуулж шинэ оны эхний өдөр азтай 15 харилцагчаа тодруулж өнөөдөр Хонг Конг руу аялах эрхийг нь гардууллаа.

2012 оны 9-р сарын 17-ноос 2012 оныг дуустал үргэлжилсэн Голомт банкны Хонг Конг руу аялцгаая сугалаат аянд, хугацаат хадгаламжийн дансандаа орлого нэмсэн харилцагчид болон тус банкны Алтантүлхүүр хүүхдийн хадгаламж эзэмшигчид хамрагдсанаас гадна зах зээлд нэвтрээд удаагүй байгаа Захиалгат шилжүүлэг үйлчилгээг ашигласан харилцагчид нь мөн хамрагджээ.

Хонг Конг руу аялцгаая сугалаат аяны азтан тодруулах шууд нэвтрүүлэг Боловсрол суваг телевизээр 2013 оны 01-р сарын 01-ний өдрийн 19.00 цагаас шууд дамжин үзэгчдэд хүрсэн бөгөөд хугацаат хадгаламж эзэмшигчдийн дундаас Бадамын Эрдэнэцэцэг, Содномбалжирын Бадрал, Цэрэншаравын Тогосмаа, ShinkuenYang, Хорлоогийн Оюунбат, Jo Anne Miceli, Жанчивын Оюунгэрэл, Пүрэвдоржийн Энхмөнхөө гэсэн 8 харилцагч азтанаар тодорч, өнөөдөр Хонг Конг руу аялах эрхээ гардан авлаа.

Харин аав ээжийнхээ хамтаар Диснейлэндэд аялах эрхийг Батдоржийн Чинхүслэн-Андрю, Түвшинбатын Мөнхбилэг, Энхбаярын Эрдэнэбуян, Баярхүүгийн Ууганбаяр, Отгонбаатарын Төгөлдөр гэсэн Алтантүлхүүр хадгаламж эзэмшигч ,5 бяцхан харилцагч хүлээн авсан юм.

Мөн Адъяагийн Итгэл, Баяраагийн Тэлмүүн нар захиалгат шилжүүлэг үйлчилгээ ашигласнаар азтан болж аялалын эрхээ гардан авсан бөгөөд ийнхүү 3 сар гаруй хугацаанд амжилттай үргэлжилсэн Хонг Конг руу аялцгаая сугалаат аяны хүрээнд тодорсон азтай 15 харилцагчийг ая тухтай, дурсамж дүүрэн аялуулах үүргийг Нью Жуулчин Турс компани хүлээж байна.

 


URL: