Хиллари Клинтон эмнэлэгт яаралтай хүргэгджээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Нью-Йорк дахь эмнэлэгт яаралтай хэвтсэн байна. Эмч нар түүнд цусны бүлэгнэл үүссэн гэж оношилжээ.
Клинтоны туслахын хэлснээр эмч нар ойрын өдрүүдэд биеийн байдалд нь хяналт тавин ажиллах гэнэ.
Арванхоёрдугаар сарын эхээр Хиллари Клинтон ухаан алдаж унасны улмаас, тархиа хөдөлгөсөн бөгөөд энэ нь цусны бүлэгнэл үүсэх гол шалтгаан болсон байж магадгүй хэмээж байна. Тэрбээр биеийн байдал тааруу байгаагаас гэрээсээ ажлаа амжуулж байжээ.
Б.Соёлмаа
URL: