Хятадын тэнгисийн эргүүлийн нисэх онгоцод саад хийхээр оролджээ
Хятадын үндэсний тэнгис далайн хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч Ши Чин Фэн 27-ны өдөр хэлэхдээ, Хятадын тэнгисийн эргүүлийн нисэх онгоц саяхан Зүүн тэнгист эргүүл хийж явахад Японы тал саад учруулсан байна. Энэхүү агаарын шугам бол Дяо Юй Дао арлаас 150 км зайтай, Хятад улс 2007 оноос хойш тогтмол эргүүл хийсээр ирсэн шугам юм. Японы тал цэргийн нисэх онгоцоор Хятадын тэнгисийн хяналтын нисэх онгоц өөрийн харьяа агаарт хэвийн эргүүл хийхэд харш саад учруулж, үнэн худлыг хутгаж, хэргийг улам даамжруулах санаа агуулсан гэжээ.
Ши Чин Фэн сэтгүүлчдэд хэлэхдээ, Хятадын онгоц Зүүн тэнгисийн өмнөд хэсэг, зүүн хэсгийн харьяа тэнгист хэмжилт, бүрэн эрхээ хамгаалах хяналтын үүрэг гүйцэтгэж байсан юм гэжээ.
Дээрх хэрэгт олон этгээд анхаарлаа хандуулж байна. Ши Чин Фэн хэлэхдээ, Японы тал хорон санаагаар шуугиан дэгдээж, үнэн худлыг санаатайгаар хутгаж байна. Нөгөө талаар Японы цэргийн нисэх онгоц Хятадын тэнгисийн маргаангүй өөрийн харьяа агаарт эргүүл хийж байхад байдлыг санаатайгаар даамжруулж байгаа хэрэг мөн. Бүх хариуцлагыг Японы тал хүлээх ёстой гэжээ.
/Баатар орчуулав/ china radio
www.fact.mn
URL: