“Сод Монгол”-ын Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Б.Наранхүү тэргүүтний хууль бус газрын зөвшөөрлийг хүчингүй болгожээ

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хот дахь хууль бус газар олголтын асуудлыг цэгцлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж буй билээ. Энэ хүрээндээ зарим нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийг цуцалжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 29.1.6.г, “Газрын тухай” хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6 дах хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дах хэсгийн 3.5, 3.6 дах заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Восточный альянс” ХХК-д  Баянгол дүүргийн 3-р хороо Барс захын хойд талд нийтийн эдэлбэрийн газрын зам талбай,  цэцэрлэг, цэвэр ус, цахилгаан, холбооны шугам түүний хамгаалалтын бүсэд  холбогдох хууль, тог­тоом­жийг зөрчин газар эзэм­шүүл­сэн

2.“Ханбүргэдэй” ХХК-д Баян­гол дүүргийн 4-р хороо 157-р цэцэрлэгийн зүүн талд нийтийн эдэлбэрийн газрын зам талбай, гудамж, автомашины зогсоол, ду­лааны шугам сүлжээ болон түү­ний хамгаалалтын бүсэд  хол­богдох хууль тогтоомжийг зөрчин газар эзэмшүүлсэн

3. Иргэн Д.Чулуунцэцэгт Баян­гол дүүргийн 4-р хороо, 157-р цэцэрлэгийн зүүн талд  Баянгол дүүргийн Засаг дарга хуу­лиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт  дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримт­лалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин газар эзэмшүүлсэн тул Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 263 дугаар захирамжийн иргэн Д.Чулуунцэцэгт, газар эзэмших эрхийг “Талын хүрээ” ХХК-д шилжүүлсэн, тус компани нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.

4.“Лүминари” ХХК-д Баянгол дүүргийн 2-р хороо Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордны зүүн талд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газ­рын тухай хууль зөрчин, цэвэр ус, дулааны шугам дээр болон тэдгээрийн хамгаалалтын бүс, нийтийн эдэлбэрийн газрын зам талбай, ногоон байгууламж дээр илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн

5.“Содмонгол групп” ХХК-д Баянгол дүүргийн 2-р хороо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордны баруун талд нийтийн эдэлбэрийн газрын зам талбай, ногоон байгууламж дээр холбогдох хууль тогтоомжийг зөрчин газар эзэмшүүлсэн.

6.“Сансара трейд” ХХК-д Баянгол дүүргийн 11-р хо­роо, Баянгол эмнэлэгийн ба­руун талд дуудлага худалдаа, тө­сөл шал­­­­­гаруулах зарчмыг баримт­лал­­­­­гүйгээр Газрын тухай хууль зөр­­чин, дулааны шугам болон түү­ний хамгаалалтын бүс, ний­тийн эдэлбэрийн газрын зам тал­бай, ногоон  байгууламж дээр байр­шуу­лан илт хууль бус захир­гааны актаар газар эзэм­шүүл­сэн.

7.Иргэн Н.Саруулбаатарт Чин­гэлтэй дүүргийн 5 дугаар хо­рооны нутаг дэвсгэр “Теди” үйл­­чилгээний төвийн зүүн та­лын автомашины зогсоол дээр Чин­гэл­тэй дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт  дуудлага ху­далдаа, төсөл шалгаруулах зарч­мыг баримтлалгүйгээр Газрын ту­хай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн.

8.Иргэн Д.Очирсүмд Чингэл­тэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 20 дугаар байрны урд Чингэлтэй дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хууль, барилга, эрүүл ахуйн норм, стандартыг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн

9.    “СН трейд” ХХК-д Чингэл­тэй  дүүргийн  3  дугаар хо­­роо­ны нутаг дэвсгэр, Урт ца­гаан үйлчилгээний төвийн зүүн та­лын авто зогсоол дээр Чингэл­тэй дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бү­сийн инже­нерийн шугам сүл­жээ бүхий га­зарт дуудлага ху­дал­даа, төсөл шал­гаруулах зарчмыг баримт­лал­гүй­гээр Газрын тухай хуулийг зөр­чин илт хууль бус за­хиргааны актаар газар эзэм­шүүлсэн

10.    Иргэн    Д.Оюунтуяа, Ө.Үнэн­бүрэн нарт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Худалдаа хөгжлийн банкны урд талд нийтийн эдэлбэрийн газрын зам талбайд барилга, эрүүл ахуйн норм, стандартыг зөрчин холбогдох хууль тогтоомжийг зөрчин газар эзэмшүүлсэн.

11.    Иргэн Д.Ганпүрэвт Чин­гэл­тэй дүүргийн 1 дугаар хо­роо­ны нутаг дэвсгэр, Төв шуу­дан­гийн баруун талд  дулаан, цэвэр усны магистраль шугам түү­ний хам­гаалалтын бүсэд газар эзэм­шүүлсэн.

12.“Бату констракшн” ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар Цахилгаан станцын баруун талд Хан-Уул дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бү­­сийн инженерийн шугам сүл­жээ бүхий газарт  дуудлага ху­дал­даа, төсөл шалгаруулах зарч­мыг баримтлалгүйгээр газар эзэм­шүүлсэн.

13.“Баярс констракшн” ХХК-д Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 52 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын урд талд, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 18 дугаар сургуулийн хашаан дотор дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг ба­римт­лалгүйгээр Газрын тухай хуу­лийг зөрчин, сургуулийн эзэм­шил газартай давхцуулан илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн.

14.Иргэн Б.Нямсүрэнд  Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингис хаан нисэх онгоцны буудлын хамгаалалтын зурвасын урд Хан-Уул дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инже­нерийн шугам сүлжээ бүхий болон   сүл­жээнд холбогдохоор тө­лөв­лөгд­сөн газарт  дуудлага худал­даа, төсөл шалгаруулах зарч­мыг ба­римт­лалгүйгээр илт хууль бус захир­гаа­ны актаар газар эзэмшүүл­сэн

15.    “Эс девелопмент” ХХК-д Хан-Уул  дүүргийн  3  дугаар  хорооны нутаг дэвсгэр, Автобус-1 компаний   замын  хойд   талд дууд­лага худалдаа, төсөл шалга­руу­лах зарч­мыг баримт­лалгүйгээр  Газрын ту­хай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэм­шүүлсэн.

16.Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн га­­зарт Хан-Уул дүүргийн 10 ду­гаар хорооны нутаг дэвсгэр ши­нээр баригдсан Спортын ордны хойд талд төсөвт байгууллагын зайлш­гүй хэрэгцээнд нэрийн дор орон сууц, үйлчилгээний зо­­риу­­лалтаар холбогдох хууль тог­­тоомжийг зөрчин газар эзэм­шүүл­сэн тул Нийслэлийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 286 тоот захирамжийн Нийслэлийн Барилга, хот бай­гуу­лалт, төлөвлөлтийн га­зарт, уг газрын эрхийг “Ди Би Ай” ХХК, “Хоум плаза” ХХК-д шилжүүлэн        Буянт-Ухаа хорооллын Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу ба­ригдахаар төлөвлөгдөж буй авто замын өргөтгөл шинэчлэлийн трассад оруулж  эзэмшүүлсэн Нийс­лэ­лийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/243 дугаар захирамжийн “Ди Би Ай”  ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дугаар захирамжийн “Хоум плаза” ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

17.“Импайрланд” ХХК-д Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингис хаан нисэх онгоцны буудлын урд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарч­мыг баримтлалгүйгээр Газрын ту­хай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн.

18.    “Буянт цэцэрлэг” ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүүн талд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн.

19.    “Мөнххаан трейд” ХХК-д Сүхбаатар дүүргийн 2 ду­­гаар хорооны нутаг дэвсгэр, Ж.Нацаг­доржийн  нэрэмжит номын  сан­гийн баруун талд нийтийн эдэл­­бэрийн газрын зам талбайд холбогдох хууль тогтоомжийг зөр­чин газар эзэмшүүлсэн.

20.     “Эс Ай Би Би” ХХК-д Сүх­­баатар дүүргийн 3 дугаар хо­рооны нутаг дэвсгэр, “Хангай” зочид буудлын хойд талд Сүхбаатар дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бү­сийн инже­нерийн шугам сүлжээ бүхий га­зарт  дуудлага худалдаа, төсөл шал­­­­гаруулах зарчмыг баримт­лал­гүйгээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар нийтийн  эдэлбэрийн газ­­­рын зам талбайд газар эзэм­шүүлсэн.

22.    Иргэн С.Нямдаваад Сүх­баатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв шуудангийн замын  урд дуудлага худалдаа, тө­­сөл шалгаруулах зарчмыг ба­римтлалгүйгээр Газрын тухай хуу­­лийг зөрчин илт хууль бус захир­гааны актаар нийтийн эдэл­бэрийн газрын зам талбайд газар эзэмшүүлсэн.

23.    “СН трейд” ХХК-ний Сүхбаатар дүүргийн 8 дугаар хо­рооны нутаг дэвсгэр, Усан спорт сургалтын төвийн зүүн талд байр­лах эзэмшил газрын эрхийн гэрчилгээг гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байхад  “СН трейд” ХХК-иас Худалдаа хөгжлийн банкинд, тус банкнаас “СН трейд” ХХК-д  удаа дараа шилжүүлж, хугацааг сунгаж холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн

24.    Иргэн Д.Энхжаргалд, Сон­гинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамбагарав үйлчилгээний төвийн урд талд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инже­нерийн шугам сүлжээ бүхий га­зарт  дуудлага худалдаа, төсөл  шал­гаруулах зарчмыг ба­римт­лал­гүйгээр нийтийн эдэл­бэрийн газрын зам талбайд илт хууль бус захиргааны актаар газар эзэм­шүүлсэн, иргэн Д.Энхжаргал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэ­рээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өд­рийн 379 дүгээр  захирамжийн  Д.Энхжаргалд холбогдох заалтыг  хүчингүй болсонд тооцсугай.

25.“Мөнххаан трейд” ХХК-д Сонгинохайрхан  дүүргийн  16     дүгээр хороо “Пирамид “үйл­чил­гээний төвийн урд талд дуудлага худал­даа, төсөл шалгаруулах зарч­мыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар нийтийн эдэл­бэрийн газрын зам талбайд газар эзэмшүүлсэн.

26.Иргэн М.Алгирмаад Сон­гино­хайрхан дүүргийн 17 дугаар хороо 32-р байрны хойно нийтийн эдэлбэрийн газрын зам талбайд холбогдох хууль тогтоомжийг зөрчин газар эзэмшүүлсэн.

27.“Саруулсайхан” ХХК-д Сон­гинохайрхан дүүргийн 17 дүгээр хороо 32-р байрны баруун урд талд барилга, эрүүл ахуйн норм, стандартыг зөрчин газар эзэмшүүлсэн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг удаа дараа сунгаж, шилжүүлж илт хууль бус захиргааны акт гаргасан.

28.“Батцагаан-Өргөө”ХХК-д Сон­гинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн Шунх­­лай нефть баазын хойно, Төв цэвэрлэх байгууламжийн урд талд Сонгинохайрхан дүүр­гийн Засаг дарга хуулиар олгогд­сон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын   суурьшлын бүсийн инже­нерийн шугам сүлжээ бүхий болон   сүлжээнд   холбогдохоор тө­лөв­лөгдсөн газарт  дуудлага ху­далдаа, төсөл шалгаруулах зарч­мыг баримтлалгүйгээр илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн.

29.    Иргэн М.Ундармаа, Ж.Рад­­­­наабазар нарт Баянзүрх дүүр­­гийн 4-р хороо Зүүн 4 зам, Кем­пинский зочид буудлын урд талд Баянзүрх дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг ба­римт­­лалгүйгээр нийтийн эдэл­бэрийн газрын зам талбай,  но­гоон байгууламж дээр  Газрын ту­хай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэм­шүүлсэн тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын     19-ний өдрийн 405 дугаар захирамжийн  иргэн М.Ундармаа, Ж.Раднаабазар нарт,  уг газрын эрхийг иргэн Х.Бат-Өлзий,  П.Ган­бат, Х.Эрдэнэбат, П.Отгонбат нарт шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А/116 дугаар захи­рамжийн иргэн Х.Бат-Өлзий,  П.Ганбат, Х.Эрдэнэбат, П.Отгонбат нарт холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

30.    “Монгол глобал” ХХК-д Баянзүрх дүүргийн 1-р хо­роо­ны нутаг дэвсгэр, РЦНК-ийн баруун урд талд дуудлага ху­­далдаа, төсөл шалгаруулах зарч­­­мыг баримтлалгүйгээр  Газ­рын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар га­зар эзэмшүүлсэн  Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 405 дугаар захирамжийн “Монгол глобал” ХХК-д, уг хууль бус газрын эрхийг иргэн М.Ундраа, “Эс Энд Ви Юү” ХХК-д шилжүүлсэн  Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжийн иргэн М.Ундраад, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181 дүгээр захирамжийн “Эс Энд Ви Юү” ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

31.Иргэн Б.Энхжаргалд Баян­­зүрх дүүргийн 1-р хороо талд иргэн “Голден вилл” орон сууцны хотхоны баруун талд Баянзүрх дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт  дуудлага ху­далдаа, төсөл шалгаруулах зарч­мыг баримтлалгүйгээр Газ­рын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар га­зар эзэмшүүлсэн тул Баянзүрх дүүр­гийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 505 дугаар  захирамжийн иргэн Б.Энхжаргалд, уг газрын эрхийг    “Ди Ти Өү” ХХК-д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/222 дугаар захирамжийн “Ди Ти Өү” ХХК-д  холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

32.Иргэн М.Чойдоржид Баян­­зүрх дүүргийн 1-р хороо, “Голден вилл” хотхоны баруун талд Баянзүрх дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт  дуудлага ху­далдаа, төсөл шалгаруулах зарч­мыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 505 дугаар захирамжийн М.Чойдоржид  хол­богдох заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

33.    “Рэс” ХХК-д Баянзүрх дүүргийн 1-р хороо, РЦНК-ийн баруун талд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг ба­римтлалгүйгээр Газрын тухай хуу­лийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэм­шүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар са­рын 14-ний өдрийн 744 дүгээр  захирамжийн “Рэс” ХХК-д холбогдох заалтыг тус хүчингүй болсонд тооцсугай

34.    Иргэн Ө.Алтанцэцэгт  Баян­зүрх дүүргийн 1-р хороо, РЦНК-ийн баруун талд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр  Газ­рын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар  захирамжийн  иргэн  Ө.Алтанцэцэгт, уг газрын эрхийг “Пиэрл” ХХК-д шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/272 дугаар  захирамжийн “Пиэрл” ХХК-д  холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

35.“Мон Уран” ХХК Баян­зүрх дүүргийн  1-р хороо, “Рояал кэйстл” хорооллын хойд талд орон сууц, үйлчилгээний зориу­лал­таар 2001 онд авсан газраа 9 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байхад 2011 онд  “Янусхяз” ХХК-д газар  эзэмшүүлэх  эрхийг холбогдох хууль тогтоомжийг зөрчин шил­жүүлсэн тул нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр са­рын 17-ны өдрийн 37 дугаар  захи­рамжийн “Янусхяз” ХХК-д,  нийс­лэлийн Засаг даргын 2001 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 346 дугаар захирамжийн “Мон-Уран” ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

36.    “Инвекс” ХХК-д Баянзүрх дүүргийн 10,11,12,14-р хорооны нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд талд Баянзүрх дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэт­рүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий  болон  сүлжээнд    холбогдохоор  тө­лөв­лөгдсөн газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарч­мыг  ба­римт­лалгүйгээр Газрын ту­­хай хуу­лийг зөрчин 113  га газар эзэм­шүүлсэн тул  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 320 дугаар захирамжийн “Инвекс” ХХК-д, уг газрын эрхийг баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 209 дүгээр захирамжийн “Инвекс” ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 312 дугаар захирамжийн “Инвекс” ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 557 дугаар захирамжийн “Инвекс” ХХК-д, Инвекс эстэшинэрис ХХК, Инвексжюверли ХХК, Инвексмэншоп ХХК, Инвексшүүз ХХК, Инвексскантийн ХХК, Инвексспортс ХХК, Инвекссервис ХХК, Инвекскоммодитис ХХК, Инвексфүүдс ХХК, Инвексклотс ХХК, Инвексхоум ХХК, Нью грэйт лайн ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 825 дугаар, 2012 оны А/64, 2012 оны  04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дүгээр захирамжийн “Дүнжингарав” ХХК-д холбогдох заалтыг тус тус хү­чингүй болсонд тооцсугай.

37.    Иргэн Б.Цэндсүрэнгийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хо­рооны нутаг дэвсгэр, Энх­тайваны гүүрний  баруун хойд талд цэвэр усны шугам  түүний хам­гаалалтын бүс, автозамын хам­гаалалтын зурваст байрлах эзэмшил  газрын эрхийн гэрчилгээг гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байхад хугацааг сунгасан нийс­лэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 475 дугаар захирамжийн иргэн Б.Цэндсүрэнд, “Эм Ай Ти Ай Си” ХХК-д шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжийн “Эм Ай Ти Ай Си” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


URL:

Сэтгэгдэл бичих