БЭЭЖИНД ЭРС ХҮЙТЭРЧЭЭ

Хятадын нийслэл Бээжин хотод сүүлийн 10-аад жилийн турш болж байгаагүй хүйтэн болж байна. Бээжин хотын өмнөд нутгийн цаг уурын станцын мэдээлснээр, өнөө өглөө агаарын температур Цельсийн -14 хэм хүртэл хүйтэрсэн нь сүүлийн 10 жилийн хугацааны хамгийн дээд үзүүлэлт болжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ч мөн хүйтний эрч чангарсан байна. Хоёр хоногийн турш Бээжин хотод агаарын температур -13 хэмээс буугаагүй ажээ.

Гэхдээ ойрын хэд хоногт хүйтний эрч суларна гэж цаг уурчид мэдээлж байна.
Бээжин хотоос гадна Хятадын хэд хэдэн бүс нутагт ялангуяа хойд болон баруун хойд нутагт хүйтний эрч эрс чангарчээ.
Сүүлийн хоёр хоногийн хугацаанд Өвөр Монголын өөртөө засах оронд агаарын температур -40 хэмд хүрч хүйтэрсэн байна. Харин Шинжаан-Уйгурын өөртөө засах орон болон зүүн хойд нутагт их хэмжээний цас орсны улмаас байдал хүндрээд байгаа аж.
Д.Жаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих