Монголын цахилгаан эрчим хүчний систем дэлхийд 100-д орлоо
Дэлхийн эдийн засгийн форумаас дэлхийн улс орнуудын эрчим хүчний системийн хүчин чадлын шинэ чансаа “Energy Architecture Performance Index 2013” гаргалаа. Энэхүү чансааг тухайн улсын эрчим хүчний системийг эдийн засгийн хөгжил, дэвшилд нь хэр тохирч байгаа эсэх, экологийн хор хөнөөл учруулж байгаа эсэх болон аюулгүй байдал гэсэн гурван үндсэн үзүүлэлтээр 0-1 оноогоор дүгнэн гаргадаг.
Дэлхийд хамгийн дэвшилтэт эрчим хүчний системтэй орноор Норвеги, Швед, Франц, Швейцар, Шинэ Зеланд, Колумб, Латви, Дани, Испани, Их Британи шалгарсан бол Монгол 105 орноос 100 дугаар байр эзлэн хамгийн хоцрогдсон эрчим хүчтэй орны тоонд орсон байна. Манай улсын хойно Балба, Мозамбик, Ливан, Танзани, Этиоп гэсэн буурай орнууд л жагсчээ.
Монгол
Нийт оноо 105 орноос 100 дугаар байр 0.394 оноо (0-1 онооны системээр)
Эрчим хүчний системийн үр ашигтай байдал 95 дугаар байр 0.290 оноо
Экологийн хор хөнөөл 80 дугаар байр 0.482 оноо
Аюулгүй байдал 91 дүгээр байр 0.411 оноо
URL: