ГОЛОМТ БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Г.ГАНБОЛД ТОМИЛОГДЛОО
Голомт банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2012 оны 12-р сарын 12-ны өдрийн хурлаар тус банкны Гүйцэтгэх захирал Жон П.Финиганыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Г.Ганболдыг Голомт банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилон, энэ тухай Монголбанкинд хүргүүллээ.
Г.Ганболд нь МХЗЭ-ийн Төв Хорооноос ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 1983-1987 онд Референт, Хэлтсийн эрхлэгч, Нарийн бичгийн дарга, 1987-1990 онд Монголын Оюутны Холбооны дэд дарга, 1991 онд Монголын Залуучуудын Холбооны Тэргүүлэгч, 1997-2000 онд Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Тэргүүн дэд даргаар, 2000 оноос хойш Голомт банкинд тасралтгүй 12 жил ажиллахдаа Голомт банкны Ерөнхий зохицуулалтын газрын захирал, Тэргүүн дэд захирлын албыг тус тус хашжээ.
Г.Ганболд нь 1990 онд анхны олон намын чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож Монгол Улсын анхны Үндсэн хууль батлахад идэвхитэй оролцсон. Тэрээр ЗалууУдирдагч сангийн дарга, Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэснийтөвийн тэргүүлэгч гишүүний сонгуульт ажилтай бөгөөд 2010 онд Монголын менежментийн холбооны нэрэмжит “Топменежер” шагналаар шагнуулсан шилдэг удирдах ажилтан юм.
2012 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК” болох Голомт банкийг ирж буй он жилүүдэд удирдах нэр төртэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээсэн Г.Ганболд захирлынхаа цаашдын ажил үйлсэд Голомт банкны нийт хамт олныхоо нэрийн өмнөөс амжилт хүсье!
URL: