Улсын дугаар олгохгүй

Автомашины дугаар олголтоор бизнес хийдэг үйл ажиллагааг таслан зогсоож, Монгол Улсын авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг шинэчлэн сайжруулах ажлыг цэгцэлж, дуусах хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр автомашины дугаарыг солихгүй, шилжүүлэхгүй, мөн ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн авто тээрийн хэрэгслийн гарал үүсэл нь тогтоогдохгүй болон техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүй болсон тухай Зам, тээврийн яамнаас мэдэгдлээ. Мөн шинэчлэн найруулсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын хүрээнд энэ сарын 7-ноос эхлэн хүнд даацын технологийн тээврийн хэрэгсэлд “технологийн дугаар”-ыг олгож эхэлжээ. Монгол Улсын нийтийн хэрэгцээний авто замаар 110 тонны даацтай тээврийн хэрэгсэл явуулахыг хориглох болсноор автозамын эвдрэл, гэмтлийг багасгана гэж үзэж буй юм.

Зохиогчийн эрх: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих