ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч хоёроор нэмэгдэв
Сүүлийн саруудад Монголд ХДХВ/ДОХ-ын халдвар авсан иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Өнгөрсөн сард нийт таван тохиолдол бүртгэгдээд байсан бол дахин хоёр хүн энэ өвчний халдвар авсан гэдэг нь шинжилгээгээр тогтоогджээ.
Тодруулбал, өнгөрсөн сарын 22-ны өдөр 20-24 насны эрэгтэй шинжилгээ өгөхөд онош нь батлагдсан байна. Түүнчлэн 28-нд 19 настай эрэгтэй ХДХВ/ДОХ-ын халдвар авсан нь илэрч, 123 дахь тохиолдол болон бүртгэгджээ.
Одоогоор тэдний биеийн байдал сайн, эмнэлгийн хяналтад авч, тархвар судлалын ажил хийгдэж байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.
URL: