“Хаан банк”-нд мөнгөө хадгалуулаад хохирч үлдсэн эмэгтэй

“Хаан банк”-нд мөнгөө хадгалуулаад хохирч үлдсэн Иргэн Т.Мөнхнаран  2007 оноос эхлэн “Хаан

банк”-ны харилцагч байсаар иржээ.
Гэтэл нэг л өдөр банкинд хадгалуулсан мөнгө нь алга болчихсон гэж байна.
2008 оны 9 сарын 11 ны өдөр Иргэн Мөнхнарангийн данснаас 10 сая 500 мянган төгрөг алдагдсан бол 4 хоногийн дараа буюу 9 сарын 15 нд 33 сая төгрөг алдагджээ.
Маргааш нь буюу 9 дүгээр сарын 16- ны өдөр 55 сая төгрөг гарсан байх юм.  Энэ мөнгийг “Хаан банк”-ны теллэр Д.Дугаржав Т.Мөнхнарангийн данснаас өөр бусдын данс руу шилжүүлэн гаргаж авсан байх юм.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн мэргэшсэн шинжээч М.Чинбат холбогдох бичиг баримтыг хүлээн авч шалгаад шинжээчийн дүгнэлт гаргажээ. Түүний дүгнэлтээр Т.Мөнхнаран дээрх 98,5 сая төгрөгийг өөрийн гарын үсэг зурж гаргаагүй болох нь тодорхой болсон байна. Өөрөөр хэлбэл “Хаан банк”-ны теллэр Д.Дугаржав харилцагчийн данснаас мөнгө гаргахдаа харилцагч Т.Мөнхнарангийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогджээ.
Энэ хэргийг  Улсын мөрдөн байцаах газрын ахмад мөрдөн байцаагч Амарзаяа мөрдөн шалгаж эхэлсэн байна. Бид мэдээллийг цувралаар хүргэнэ.
Ж.Батхишиг

http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=16777
http://yahuu.mn/info/index_m.php?id=625

Хаан банкнаас мөнгө алдагдсан хэргийн талаар холбогдогчид ийн өгүүлж байна

Хаан банкны харилцагч Т.Мөнхнаран хугацаагүй хадгаламжийн дэвтрээсээ 98.5 сая төгрөг алдсан, тус банкны “Сонсголон” салбарын 8703 дугаартай теллер Т.Дугаржав харилцагчийн гарын үсгийн дуурайлган, хуурамч баримт бүрдүулж эл мөнгийг авсан тухай нэг хэсэг хэвлэлээр шуугиж байсан билээ. 2008 оны есдүгээр сард гарч байсан уг хэргийг тухайн үед “Сонсголон” салбарын эрхлэгч “Удахгүй дансанд чинь мөнгө орно. Хохирлыг тань барагдуулах болно” гээд харилцагч Т.Мөнхнарангаар гарын үсэг зуруулан авсан байна. Хэрэг шийдэгдэхгүй явсаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд анхан шатны шүүхээр хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаасан юм. Энэ хэргийн талаар сурвалжилж, холбогдогчидтой нь уулзаж дараах мэдээллийг авлаа.

Бид хуурамч материалаар харилцагчийнхаа мөнгийг авсан теллерийнхээ өмнөөс хариуцлага хүлээхгүй гэж хэлээгүй

Хаан банкны төвийн Маркетингийн албаны дарга Н.Чанцалмаа Манай банктай холбоотой мэдээлэл байнга гардаг. Тиймээс бид уг асуудалд хүлээцтэй хандаж байна. Энэ хэргийн үнэн, худлыг шүүхийн байгууллага тогтооно. Хэрэг мөрдөн байцаах шатандаа яваа учир аль аль тал мэдээлэл өгөх боломжгүй. Гэтэл иргэн Т.Мөнхнаран, К.Султанбек нар “Мөнгөө алдсан нь үнэн. Энэ нь мөрдөн байцаалтаар нотлогдсон” гээд яриад байх юм.

Мөнгө алдсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа. Бид хэвлэлд бичсэн шиг хуурамч баримтаар харилцагчийнхаа мөнгийг авсан теллерийнхээ өмнөөс хариуцлага хүлээхгүй гэж хэлээгүй. Бид анх хадгаламж нээлгэж байгаа хүнтэй гэрээ байгуулдаг. Тэгээд гэрээнийхээ дагуу ажилладаг. Шийдвэр гарсаны дараа л манай талаас мэдээлэл өгнө.

Би “Хаан банк”-нд мөнгөө алдаад гэр орон ч үгүй, бизнес ч үгүй болсон

Хаан банкны харилцагч Т.Мөнхнаран Иргэн Т.Мөнхнаран “Би 2007 оны долдугаар сарын 10-нд Хаан банкинд хугацаагүй хадгаламжийн дэвтэр нээлгэсэн. Тэгээд 2008 онд нэг тэрбум 800 сая төгрөгийн гүйлгээ хийлгэсэн юм. Гэтэл 2008 оны есдүгээр сарын 11-нд 10.5 сая төгрөг, 15-нд 33 сая төгрөг, 16-нд 55 сая нийтдээ 98.5 сая төгрөг данснаас алдагдсан байсан. Би утсандаа Мобайл банкны үйлчилгээтэй. Тиймээс дансан дах мөнгөө утсаар байнга шалгадаг.

Мөнгөө алдсанаасаа хойш Хаан банкны дэд захирал Д.Батсайхантай уулзах гэсэн боловч зугтаад уулзахгүй байна. Гурван жил өнгөрчихөөд байхад хохирлыг маань барагдуулаагүй. Хуурамч баримтаар харилцагчийн мөнгийг авсан телперийн өмнөөс Хаан банк хариуцлага хүлээдэггүй юм байхдаа Би “Хаан банк”-нд мөнгөө алдаад гэр орон ч үгүй, бизнес ч үгүй болсон” хэмээн өгүүллээ.

Үйлчлүүлэгчийн хохирлыг барагдуулахгүй бол Япон дахь удирдах зөвлөлийн компанид хандана

“NESA” хууль зүйн товчооны захирал К.СУЛТАНБЕК Харин түүнд үйлчилж байгаа “NESA” хууль зүйн товчооны захирал К.Султанбек “Хохирогч Т.Мөнхнарангийн хугацаагүй хадгаламжид байсан мөнгийг теллер нь хуурамчаар зарлагын баримт бичиж бэлнээр авсан байна билээ. Энэ нь Улсын мөрдөн байцаах газраас хийсэн шалгалтаар нотлогдсон. Хэрвээ үйлчлүүлэгчийн хохирлыг барагдуулахгүй бол Япон дах удирдах зөвлөлийн компанид хандана. Хохирлыг барагдуулвал хуулийн байгууллагаас нэхэмжлэлээ татна” гэсэн юм. Одоогоор уг хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байгаа юм. Хэргийг шалгаж байгаа учир энэ талаар “мэдээлэл өгөх боломжгүй байна. Хэргийг шалгаж дууссаны талаар энэ талаар эргэн мэдээлнэ.

Б.Батчимэг Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих