Хүчит Шонхор захын ченж өлсөглөн зарлана гэдэг нь хууль бус үйлдэлээ далдлах гэсэн арга
Бөөний махны ченж гэх УВ64061708 регистрын дугаартай Цэрэн овогтой Заяаг Чингэлтэй
дүүргийн Эрүүгийн цагдаагийн газраас УВ70061708 регистрийн дугаартай Цэцгээ овогтой Сайнзаяа болохыг тогтоосон бөгөөд бид Монгол Улсын Иргэний хуулийн 20.5 зүйл заалтыг үндэслэн үндсэн баримт бичигээ авч ирэн гэрээгээ шинэчлэхийг хариуцсан зохион байгуулагч Ж.Лхамсүрэнгээр дамжуулан хуулийн хугацаанд шаардсан болно.
Гэвч Ц.Заяа нь ҮЭХ-ны нэрээр халхавчлан, хуулийг үл хүндэтгэн өдий хүрч, өөрийн буруу үйдлээ бусдаар хамгаалуулах арга мэх хайж эцэст нь компанийн үйл ажиллагааг буруутган өлсгөлөн зарлаж байгаа нь “эрхээ эдлэхээ мэдэж байгаа бол” “үүргээ мөн адил биелүүлэх ёстой” гэж бид үзэж байна.
Ц.Заяагийн уг хэрэг нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа болно.
Мөн тус захад павильон хамтран түрээслэгч Энх- Амгалан нь хөдөө орон нутгаас ирсэн иргэний махыг жин хэмжүүрийн зөрүү гарган 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгний залилан хийсэн нь нотлогдож, гэрээний заалтаа зөрчин ажлын байраа лацдуулсан болно.
Энх- Амгалан гэгч нь уг иргэний хохиролыг нь барагдуулсан боловч, гэрээний заалт зөрчсөн, бусдын бизнесийн нэр хүндэд бүдүүлгээр халдсандаа уучлалт гуйхын оронд ҮЭХ-ны гишүүн гэдгээр түрий барьж ажлын байрыг маань авлаа гэж үндэслэлгүй мэдээлэл тарааж байгаа нь хууль журам зөрчиж, хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийг хэтэрхий ашиглаж бусдыг дорд үзэж байгаагийн илэрхийлэл болж байна.
URL: