Зуучлалаар гэрлэх гэж байгаа бол…
Хэрвээ та зуучлалаар дамжин гадаадын иргэнтэй гэрлэхээр шийдсэн бол..
-
Гэрлэлтийн гэрээтэйгээ танилцаарай. Ихэнх охид, эмэгтэйчүүд гэрээгээ судлаагүй шууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаас өөрийгөө эрсдэлтэй байдалд оруулдаг.
- Нөхөр болох хүнтэйгээ уулзаж, танилцсаны дараа гэрлэх эсэхээ шийдээрэй. Цөөн удаагийн уулзалтаар тухайн хүнийг таних, мэдэх боломжгүй гэдгийг санах хэрэгтэй.
-
Гэрээнд өөрийнхөө эрхийг хамгаалах заалтуудыг заавал тусгуулаарай. Учир нь аливаа гэрээ нь гэрээлэгч талуудынхаа эрх ашгийг хамгаалахад чиглэгдэж байдаг.
-
Зуучлагч байгууллага ямар үүрэг хүлээж байгаа, таныг эрсдэлтэй нөхцөлд орсон тохиолдолд хэрхэн эрхийг чинь хамгаалах талаар тусгуулах шаардлагатай.
-
Зуучлалын гэрээнд зөвхөн танд зориулагдсан ямар нэгэн төлбөр, торгуулийн асуудал тусгагдсан байвал та үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Гэрээнд гэрээлэгч талуудын эрх, үүрэг хариуцлага адил түвшинд тусгагдсан байх ёстой.
ХХГХ-ийн шуурхай баримт мэдээ
- 1,2 сая хүн жил бүр гадаадад эсвэл улс дотроо худалдагдаж байна.
- АНУ-ын Төрийн Департментийн мэдээлснээр жил бүр 600 000- 800000 насанд хүрэгчид болон хүүхдүүдийг худалдаж байгаагийн ихэнх хувийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалддаг байна.
- ХХГХ-нь дэлхий дээрх зэвсэг, хар тамхины наймааны дараа орохуйц хамгийн унац ихтэй хууль бус бизнесийн нэг юм.
- Хэдийгээр бодит тоог гаргахад хүндрэлтэй боловч жилд 7-12 тэрбум ам.долларын ашгийг энэ гэмт хэргээс олдог.
- ОУХБ-ын тооцоолсноор хохирогчид тухайн улсад очсоныхоо дараа 32 тэр бум ам.долларын ашгийг олж өгдөг байна.
- Монгол улсад 2002 оноос хойш 2 хэрэг шүүхээр шийдвэрлэгдээд байна.
URL: