Онигоо Fact.mn

Сургуулийн үүдэн дэх зарлал:
“-Өнөөдрөөс эхлэн хичээлийн хонхны дууг стерео болголоо. Ангиуд хүссэн дуугаа багш нарын конторт ирж захиална уу. Нэг дуу захиалахад 5 доллар.


Галт тэрэгний билет шалгагч:
-Таны билет?
-Танай галт тэрэг чинь 3 цаг хоцорч яваа биз дээ?
-Тэр ямар хамаа байна?
-Хамаатай, цагийн хуваариараа бол би өдийд гэртээ очоод билетээ хогийн сав руу хаячихсан сууж байгаа.


Онцгой байдлын газарт:
-Дарга аа, хадгалсан өвснүүд маань хөгцөрчихөж, яах вэ?
-Малчдад үнэгүй өг.
-Нөөцөлсөн мах маань хатчихаж.
-Хиамны үйлдвэрт бөөндчих.
-Хүнсний зүйлүүдийн хугацаа нь дууслаа.
-Хүүхдийн үдийн цайнд шахчих!


Нэг эрийн бүдүүн авгай суултуурандаа шигдчихжээ. Аврах албаныхныг дуудав. Нөхөр нь тэдний ирэхээс өмнө санаа нь зовохдоо доод биен дээр нь том шляп малгай тавьчихаж.
Аврахынхан:
-Бид авгайг чинь татаад авчихна аа, харин дор нь байгаа мексик эрийг бол яагаад ч чадахгүй шүү, хэмээлээ…


Сармагчингууд дулаан оронд амьдарч бүтэн өдөржин идэх, сех хийхээс өөр ажилгүй. Харин хүн бол өдөржин хөдөлмөрлөж сех бараг хийж амждаггүй. Тэгэхээр тэд биднийг хульхидчихсан байгаа биз дээ?


Онгоцны үйлчлэгч:
-Эрхэм зорчигчид оо, манай онгоцны ачаа хүндэдсэн тул нэг хүнийг гадагш нь түлхэж унагах хэрэгтэй боллоо… Араас нэг зорчигч бувтнана
“- Манай хадам эх гэж нэг юм, хэрэггүй үед энд тэнд илүү үглээд л явж байдаг, яг хэрэг болохоор байхгүй шүү…”


Эмэгтэй хүн, амьдралынхаа эхний үедээ эцэг эхийгээ зовоож, дунд үедээ, нөхрөө зовоож, сүүлийн үедээ хүүхдүүд хүргэн бэрээ зовоох юм даа… Үнэн биз? Хэрвээ үнэн бол, ямар ч хүн зовоодоггүй хамгийн сайн эмэгтэй бол өнчин, нөхөргүй, хүүхэдгүй хүн болж таарч байгаа биз?


-Орос машиныг жолооч нар нь яагаад дандаа ухаж байдаг юм бол?
-Тэр их өндөр үнэтэй эд анги нь хаана байдгийг олох гэж л тэр.


-Би хэдэн доллар худалдаж аваад…
-Евро авахгүй яасан
-Доллар нь арай хямд юм аа…


Нэг шинэ грузин нэг шинэ оросод хэдэн тн банан бөөндөв. Хэд хоногийн дараа шинэ орос утасдана:
-Хай, энэ бананыг чинь хэн ч авч иддэггүй ээ! Грузин:
-Бананыг иддэггүй юм аа, зар зар, хурдан зар!


Аугаа их удирдагч Сталин шинэ фильмийг нийтэд гарахаас өмнө шалгалтын үзлэг хийж байна:
-Эсрэг талын дүрийн сахал нь яагаад нөхөр Сталингийнх шиг байгаа юм, нөхөр Берия, энэ киноны зохиолч найруулагч жүжигчинг бууд! Сандарсан найруулагч;
-Нөхөр Сталин, сахлыг нь аваад дахиад тоглуулчихъя л даа.
-…за, тэг дээ


Хоолон гэрний эзэн тогоочоо загнана:
-Вася, чи чинь гурван жил тогоотой зууралдсан гээгүй бил үү, энэ хоол чинь дандаа, түлэгдэж шатаад байх юм. Чи ер нь хаана юу хийж байсан юм?
-Хүн шатаах зууханд галч хийж байсан юм аа


Хаалга тогшив,
-Та алдсан нохойгоо олж өгсөн хүнд мөнгө өгнө гэсэн үү?
-Тийм ээ,
-Тэгвэл би одоо эрэхээр явлаа, урьдчилгаа өгчих.


Орос, Америкийн хоёр Ерөнхийлөгч, хэнийх нь зэвсэг хэрэгсэл сайн эсэх талаар ярьж байгаад зодолдох дөхөв. Орос Ерөнхийлөгч:
-За тэгвэл би чамаас нэг юм асууя. Америк автоматаар, америк сум нэвтэрдэггүй хантааз руу буудвал аль нь дийлэх вэ???


Шөнө, Майханд хэдэн шумуул ярилцана.
-Яахав, энд идэх үү, голын эрэг рүү аваачих уу?
-Голын эрэг дээр аваачихаар томчуул булаагаад авчихна аа…


-Ээж ээ, дахиад хэдэн чихэр өгчих л дөө.
-Түрүүчийнхийгээ яасан?
-Бүгдийг нь идчихсээн.
-Одоо болио, бөгс чинь задарна.
-Ээ ээж ээ, би амаараа идэж байгаа ш дээ.


Сурвалжлагч:
-Танай үнээнүүд яагаад дандаа мухар байгаа юм бэ, эвэр нь хаачсан юм? Фермер:
-Ер нь эвэргүй үнээ бусдыгаа мөргөж гэмтээдэггүй сайн талтай л даа. Гэхдээ энэ муусайн азарганууд гол буруутнууд нь!


Гар утасны оператор:
-Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Эр:
-Холбоод өгөхийг бод оо!


Кенгуру талаар давхина. Зогсов. Гэдсээ маажчихаад дахин давхив. Жаахан явж байснаа дахин зогсон гэдэснээсээ талхны үртэс гаргаж хаяад цааш давхив. Тэгснээ бас дахин зогсон гэдэснээсээ хүүхдээ гаргаж ирээд:
-Би чамайг хэвтэртээ битгий юм идэж бай гэж мөн ч олон хэлсэн дээ, хэмээн загналаа.


Эр томилолтоос ирээд шууд шкафныхаа хаалгыг онгойлгон дотор нь нүцгэн сууж буй эрд хэлж байна:
-Би чамд хэдэн удаа хэлдэг юм бэ, манай авгай надаас салаад явчихсаан, гэж!


Бенц жийп 2 тн, үнэ нь 40.000 доллар. Нэг кг-ын үнэ нь 20 доллар. Хонда унадаг дугуй 7 кг, үнэ нь 1.400 доллар. Нэг кг нь 200 доллар.
Дүгнэлт: Унадаг дугуй, жийпнээс 10 дахин илүү үнэтэй. Уриалга: Боссууд аа, унадаг дугуйгаар баярхацгаая!


Ганданд:
-Манай найзын бие нь тааруу, ямар ном уншуулъя даа…
-Алтанганжуур уншуулчихгүй юу.
-Ямар үнэтэй юм?
-10 мянган төгрөг.
-Үгүй ээ… юу… тэгтлээ дор ороогүй л дээ…


Эм:
-Чи яагаад надтай үнсэлцэж байхдаа яагаад миний гарыг бариад байдаг юм бэ? Эр:
-Аа, би урьд нь нэг охинтой үнсэлцэж байгаад түрийвчээ суйлуулчихсан юм аа.


Нэгэн англи эмэгтэй шинэ жилийн өдөр Москвагаас Лондон руу нисэхээр оросын онгоцны билет авсан байж. Тэрээр билет бүртгэгч дээр ирэв. Билет бүртгэгч эмэгтэй, согтуу байлаа. Зорчигч англи хүүхэн:
-Та чинь согтуу байгаа юм уу даа? Бүртгэгч эмэгтэй:
-Тэг..ээд яаад…гийм.. Англи эмэгтэй өөр бүртгэгч дээр ирэв. Бас л согтуу. Өөдөөс нь инээх гэж байгаа бололтой шүдээ ярзайлгав… Зорчигч уурлан дарга дээр нь оров. Дарга гэсэн хаягтай хаалгаар орвол, улаан хамартай бүдүүн шар орос пиджакныхаа товчыг зөрүүлээд товчилчихсон саравчтай малгайгаа буруу харуулаад өмсчихсөн өрөөсөн нүд нь хагас аниатай:
-Тан…д юу…гаар тус…лах вээ…ээ хэмээн, бувтналаа. Англи эмэгтэй:
-Таны бүртгэгч нар чинь согтуу, та бас согтуу байна шүү дээ, та нар арай хэтэрч байгаа юм биш үү? Дарга:
-Та…ны я..вах… онгоц…ны ни…сэгч нар…ын дэр…гэд бид нар цоо… эрүүл..эээ эээ…


Хоёр хүүхэн ярина:
-Чи юуны тухай мөрөөдөж байна?
-Нэг баян компаний захирал таараад надад зуун мянган доллар өгөөсэй гэж бодож байна.
-Яагаад сая доллар биш гэж?
-Яаж ч бодсон, огт танихгүй хүн чинь сая доллар өгнө гэж байхгүй биз дээ!


Нэгэн ухаантай эр гал тогооныхоо ширээг маш гялгар бүтээлгээр бүтээв. Шөнө нь гал тогооноос нь хальтирч унаж буй жоомнуудын чимээ, хараалын үгс сонсогдож байв…
Хэд хоногийн дараа тэшүүртэй жоомнууд үзэгдэж эхлэв…


-Би ном бичнэ ээ.
-Яагаад?
-Унших номоо дууссан.


Нэг эр найз дээрээ ирэв:
-Чи намайг яах гэж ирсэнийг тааж чадах уу, 1000 төгрөгөөр мөрийцчих уу?
-Чи надаас мөнгө гуйх л гэж ирээ биз?
-Үгүй ээ, таасангүй. За 1000 төгрөгөө өг!


-Миний хүү, манай хөршийн Маринатай уулзаад байна аа даа, хэмээн насанд хүрсэн хүүгээсээ аав нь асуув. Хүү:
-Тийм ээ, юу гэж?
-Аав нь бас залуу байхдаа Маринатай уулздаг л байсан юм…


Нэг иргэн маш хүнд сурталтай албан хаагч дээр орж арайхийж нэг юм ажлаа амжуулав. Гарахын өмнө хармаагаа уудлахад хүнд сурталт эрийн толгойд, мөнгө харагдав… Тэгтэл түүнд мөнгө биш гондом өгөв. Сурталт эр:
-Яаж байгаа юм?
-Чам шиг ийм хүмүүс бүү үржиг!


Эрчүүд бааранд суун танилцаж бас элдэв юм ярьцгааж байна. Нэг эр нойрмоглоно. Бусад нь асуув:
-Хөөе чи чинь урьд шөнө унтаагүй юм уу даа?
-Тийм ээ… уур хүрээд…
-Яагаад?
-Авгай шөнөжин “Абрам аа, хэрэггүй ээ… үгүй ээ… Абрам аа” гэж орилоод унтуулсангүй.
-Тэгээд юунд нь уурладаг юм?
-Би чинь Абрам биш, Хаим байхгүй юу!
-Тэгсэн ч гэсэн сүйдтэй юм болоогүй л байна ш дээ.
-Юу сүйдтэй юм болоогүй гэж, эхнэр маань хүний хүнтэй шөнөжин орилоод хонож байхад уу?
-Чи өөрөө л манай эхнэр “хэрэггүй ээ… үгүй ээ…” гээд л хашгираад байсан гээ хэлээ биз дээ. Тэгэхээр шөнөжин зөвшөөрөөгүй л байна ш дээ!


-Чи надтай, Нора эгчээс зуслангийн байшин үе залгамжилж авлаа гээд гэрлэх гээд байгаа юм уу? Залуу:
-Үгүй үгүй. Хэнээс авах нь надад хамаагүй ш дээ…


Хоёр хүүхэн:
-Чи намайг ямар залуутай яаж амьдарч байгаа гэж бодно? Баян, үргэлж бэлэг бэлэглэж, намайг машинаар зугаалуулдаг. Би тэгээд гоё хоолоо хийгээд л гэрээ цэвэрхэн байлгаад л хувцсыг нь угаагаад л… Даан ч царай, бас чалх муутай…
-Тэгвэл чи нөхөрт гарсан биш зүгээр л цалин сайтай биенд амар ажилд орсон юм байна ш дээ!


Олон жил дуулж байгаа боловч өсдөггүй нэгэн дуучин дуулж байна. Үзэгчид дахиулав:
-Дахиад дахиад… Дуучин урам орж дахин дуулав. Үзэгчид:
-Дахиад нэг дахиад нэг дуу дуулчих, хэмээн хашгиралдана… Дуучин дахиж дуулав. Үзэгчид:
-Дахиад нэг дахиад нэг…Дуучин:
-Ээ, бурхан минь, та нар яагаад намайг ийм олон дахиулаад байгаа юм бэ? Үзэгчид:
-Чамайг дуулуулж сургах гэсэн юм аа… Дахиад нэг дахиад нэг!


Автобусанд нэг өндөр туранхай хүүхний ард зогсож буй намхан бүдүүн эр:
-Хөөе, та наад тохойгоо…
-Наадах чинь миний тохой биш ээ, бөгс.
-Хм, бөгс ч гэсэн дээ…-


Чиний минь нүүр ямар сайхан юм бэ!
-Яг ш дээ. (Охин чихээрээ нүүрээ таглав)…


Хоёр халзан эр маргана:
-Чи надаас илүү халзан!
-Үгүй чи!
-Яагаад?
-Яагаад гэвэл чиний толгой минийхээс том!


Багш:
-Хүүхдүүд ээ, та нарт миний юу таалагддагийг хэлцгээ. Би, та нарыг том болоод ямар мэргэжилтэй хүмүүс болохыг чинь хэлж өгье. За Ваня.
-Таны үс надад таалагддаг.
-Чи том болоод сайн үсчин болох юм байна. Маша?
-Таны нүд надад таалагддаг.
-Маша, чи сайн нүдний эмч болох юм байна. Вовка!
-Би ямар хүн болохоо мэднэ ээ.
-Ямар хүн болох юм бэ?
-Сүүн заводын ажилчин болно!


-Вовка, миний хүү аавтайгаа юу хийж байв, хэмээн ээж нь асуув.
-Аав бид хоёр өдөр болгон нуурны гол хүртэл завиар яваад би эрэг рүү сэлж ирдэг байсан…
-Ээ бурхан минь, тэр чинь маш том нуур шүү дээ.
-Сэлэх нь ч гайгүй ээ, харин шуудайнаас гарах л гэж жаахан зовдог байсан.


-Вова, чиний амьдралын хамгийн сайхан он жилүүд?
-Нэгдүгээр ангид сурсан жилүүд…


Изя Израильд ирэв. Хамгийн түрүүнд yanhniy газарт ирэв.
-Би зөвхөн Саара-г л авна,
-Саара завгүй байна аа.
-Би хүлээнэ ээ…
…Изя Саара-д 200 ногоон өгөв.
-Изя, чи ямар их мөнгө өгдөг юм бэ! Маргааш нь бас л Саара-г авав, Бас л 200 ногоон өгөв. Нөгөөдөр нь мөн адил. Гайхсан Саара:
-Изя чи яагаад надад ийм их мөнгө өгөөд байгаа юм бэ?
-Зүгээр ээ, ав ав. Эмээ чинь чамд 600 доллар өгч явуулсан юм!


Нэгэн еврей эр, дампуурч байгаа фирмийн дэлгүүрт ажилд оров. Хэд хоногийн дараа фирмийн орлого хэдэн арав дахин өсөв. Гайхсан фирмийн эзэн дэлгүүртээ орж ирэв. Еврей эр нэг хүнд хэлж байна:
-Танд хэрэгтэй дэгээ энэ байна. Танд уургаа бий юу?
-Байхгүй ээ.
-Тэгвэл та энэ уургыг ав, танд яг тохирно. Тэгээд бас энэ дамар… Та нуурын гол руу нь явж загас барьвал сайн л даа, тэгэхээр танд сайн чанарын завь хэрэгтэй. Энэ завь л хамгийн сайн завь даа. Мотор нь ажиллагаа сайтай найдвартай… Та ямар машинтай билээ?
-Жигули-тэй,
-Өө, жигули дээр энэ завийг ачна гэж байхгүй, тэгээд ч завийг тусгай чиргүүл дээр ачвал зүгээр байдаг юм. Тэгэхээр та манайхаас нэг чиргүүлтэй Жийп ав, Алийг нь авах вэ, Ланд уу, Ниссан уу?
-…. Ланд нь дээр биз дээ
-За, за бүгдийг нь бичлээ шүү!!!
-За… бичүүлье ээ…
-За, 62 мянган доллар…Үйлчлүүлэгчийг явсны дараа Босс түүнийг магтав.
-Их сайн байна. Загасны дэгээнээс эхэлсэн гэхэд их сайн.
-Уг нь бол саяны хүн эхнэртээ ариун цэврийн хэрэгсэл авах гэж орж ирсэн юм л даа… Тэгэхээр нь би, тэгвэл та гэртээ хэд хоног юугаа хийдэг юм, загасанд яваач гээд дэгээ үзүүлсэн юм…


-Вася, эхийн эрхт ёс гэж юу юм бэ?
-Эхнэр чинь буруу харж хурхираад л… Чи хүүхдүүдээ цэцэрлэгээс аваад, аавынхаа хийсэн кашийг идүүлээд л…


-Байрыг ямар хүнд хөлслүүлбэл хамгийн зүгээр вэ?
-Хэлгүй дүлий, ганц бие баян чалхгүй эрд.


Хоёр монтёр шонгийн модон дээр сууна. Доогуур нь нэг эмээ явж байна.
-Эмээ, тэр утасны үзүүрийг нааш нь аваад өгөөч. Эмээ утсыг нь аваад өгөв.
-Тэр зүгээр л байгаа биз дээ, чи тэгэхэд токтой үзүүр, хүрч болохгүй гээд л айгаад байсан…


Нэг эр ресторанд орж ирэв:
-Надад архи хэрэггүй ээ, би машинтай яваа… Хэдэн хормын дараа үйлчлэгч шилэн савтай архи бариад ирэв:
-Одоо та ууж болно оо, машиныг чинь хулгай аваад явчихаж


Хамтралын дарга, дээд газраас, гадаадын зочдод стриптиз үзүүлэх даалгавар авав. Хурлаар хэлэлцэв:
-За байз, Манькагийн ажил сайнгүй байгаа… Тэгээд ч бие хаа нь бүдүүн хатуун… Дунька чинь ажил нь сайн боловч боловч намын гишүүн биш… Даша эгч дээр л тогтоё доо. Ажилдаа сайн, туранхай шөрмөслөг биетэй. 24 оны намын гишүүн хүн…


Хатуу тоглоомтой жолооч

-Би дэлгүүр рүү гялс ороод гараад ирсэн чинь нэг замын цагдаа машин буруу газарт тавьсан гээд торгуулийн хуудас бичээд зогсож байна. Би түүнийг эр хүн биш эм хүн гэдгийг нь хэлэв. Тэр машины дугаарыг тэмдэглэн авч дахиад нэг хуудас нэмж бичээд шилэн дээр наачихав. Би түүнийг хүн ч биш нохой гэдгийг нь хэлэв. Тэрээр дахиад нэг хуудас нэмж бичиж наав. Би түүнд, намгийн мэлхий ч түүнээс дээр гэдгийг нь ойлгуулахыг оролдов. Тэрээр дахиад нэг торгуулийн хуудас бичиж эхлэх үед би булангийн цаана зогсоол дээр байгаа өөрийнхөө машин руугаа явсан юм. Хоөрхий тэр машины жолоочийг арай л хэтрүүлчихсэн байх аа… Миний энэ шогч зан уу…


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих