Машины дугаарыг хулгайлдаг болжээ

улсын дугаарЗамын хөдөлгөөний эрчмийг сааруулах зорилгоор автомашиныг улсын дугаарынх нь сүүлийн тоогоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байгаа. Гэтэл зарим жолооч хэд хэдэн улсын дугаартай, түүнийгээ сольж хөдөлгөөнд оролцох зөрчил тасрахгүй байгаа аж. Өнгөрсөн сард л гэхэд ийм төрлийн 50 хэрэг бүртгэгджээ. Мөн сүүлийн өдрүүдэд автомашины улсын дугаарыг хулгайлах явдал гарах болсон байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэхэд л ийм төрлийн зургаан хэрэг ЗЦГ-т бүртгэгдсэн байна.

URL:

Сэтгэгдэл бичих