Харь улсын хувьд эртний Монгол

Чингис хаан Монголчуудын хувьд үндэсний баатар нь. Дэлхийн хамгийн том эзэнт улс 800 жилийн өмнө байгуулагджээ. Байгуулагдсан цаг нь ойролцоогоор 1206 оны зун.

Язгууртан ноёд, омгийн толгойлогч Тэмүүжинг цагаан эсгий дээр зогсоон өргөж, их хаанаар зарлаад Чингис – “хүчтэн” гэж нэрлэв. Хожим нь түүнд “Ертөнцийг донслогч”, “Бүх хүмүүсийн эзэн”, “Од гаригсын эрхшээлийн эзэн” гэх шинэ нэр өгөгдөж байлаа. Дэлхийг эзлэх хүсэлтнүүд олон байсан ч Македоны Александр, Чингис хаан хоёр л тэр зорилгод нэг алхмын зайд очсон юм. /Александрт эцэг нь дээд зэргийн арми, эзэнт улс, Персд довтлох төлөвлөгөөг нь хүртэл үлдээсэн бол Чингис хаан харин бүхнийг өөрөө олж авсан юм./ Монголын эзэнт улс ид цэцэглэж байх үедээ Британийн эзэнт улсын нутгаас бүтэн хагасаар илүүтэй, Номхон далайгаас Адриатын тэнгис, Сибирээс Персийн булан хүрсэн асар уудам нутгийг эзэлж байлаа. Тэр нь Македонын Александрын эзэнт улсаас 4 дахин их байжээ. Дэлхийд өмнө нь ч дараа нь ч гүйцэтгээгүй тэр их үйл хэргийг цөөхөн хүнтэй нүүдэлчин ард олон хийсэн юм.

Ямар ч вант улс, ямар ч нутаг орон татарын довтолгоонд тэсээгүй юм. Бүдүүлэг хүчнээс илүүтэй стратегийг эрхэмлэн татарууд байлдаж байлаа. Тэд чөтгөр мэт адтай байв. Манай армийг тийм янзаар зохион байгуулж, тийм маягийн дайн явуулах хуулинд захируулах ёстой Ромын хамба IV Иннокентийд тавьсан Плано Карпинийн тайлангаас.

Чингисийн арми замдаа Туркийн бусад омгийнхноор сэлбэгдэн өсч байсан ба хаантныг өөд болох цагаар уугуул Монголчууд армид нь тал хувь нь ч хүрэхгүй байлаа. /Чингис хаан залгамжлагч нартаа 129,000 хүнтэй арми л үлдээсэн гэдэг./ “Татар” гэсэн үг нь эхлээд Монголын нэгэн омгийн нэр. Харин эртний Грекийн “Тартар” нэрийг мэддэг байсан Оросууд ба Европчуудад дорноос ирсэн зэвсэгт морьтон байлдан дагуулагчдын ерөнхий нэр болсон билээ. Дундад зууны газрын зургуудад Смоленскаас зүүн тийш бүх нутгийг “Агуу Тартария” гээд тэмдэглэсэн байдаг.

Аллага хядлага, сүйрэл дагуулсан Монголын байлдан дагуулалт “дундад зууны харигслалын ердийн хэм хэмжээ”. Монголчуудын харгислал нь биш ялагдашгүй байсан нь л бусад ард түмэнд айдас авчирсан билээ. Газар тариалан эрхлэгчид анжиснаас олон хүнийг салгаж чадахгүй байснаас дундад зууны томоохон тулаанд 10-15 мянган хүнтэйгээр оролцож байсан бол нүүдэлчин ард түмний эр хүн бүр нь дайчид байв. Британийн түүхч ноён Генри Ховорс, Чингисийн цэргийг 230 мянган хүн гэж тооцоолжээ.

Татарууд жижиг биетэй, шөрмөслөг, чадал тэнхээтэй, эр зоригтой, даргынхаа тушаалаар амиа золиослохоос ч буцахгүй. Морьд нь хамгийн сайн. Эзэн хаан II Фридрихийн Английн хаанд бичсэн захидлаас.

Монголчууд зөвхөн алан хядлагаар ялан дийлж байсан гэвэл өрөөсгөл болно. Тэдний ялалтын нууц нь тухайн үеийн тэргүүн зэвсэглэл, цэргийн эрдмийг амжилттай хослуулж байсанд оршино. Талынхан хүлэг морьддоо хайртай. “Монголын нууц товчоонд” хүлэг морьдыг гол баатруудтай зэрэгцүүлэн дуулж байдаг. Өнгөц харвал бие бялдар, чадал тэсвэрээр эзэнтэйгээ адилхан гэмээр. Хүйтэнд тэсвэртэй цас чавчлаад өвс олоод идчихнэ. Монгол морины энэ чанар нь Бат хааны цэргүүдэд өвлийн цагаар Орост халдах боломж өгч байлаа. Нэхий дээлтэй, эсгийн оймостой гуталтай Монголчуудад хүйтэн өвөл саад биш байв. Хожим тэр эсгий оймосноос үлгэрлээд Оросууд эсгий гутал хийгээд сурчихсан юм.

Жирийн цэрэг нь гурван ч морьтойгоор аянд гардаг. Ачлагатай ч гэсэн Монголчууд өдөрт зуугаад км замыг туулж чаддаг. Тулалдаан хийж яваа ч тэд дэлхийн хоёрдугаар дайны моторт цэргээс ч хурдан байжээ. Тэдний ачлага нь авсаархан, “хангамжийн бааз” нь өмнө нь байгаа дайсны газар нутаг болдог байв. Морьтон бүр өөрийн заавал байх хүнсний нөөцөнд борц, ааруул авч явна. Хэрэгцээтэй үедээ мориныхоо судсыг ханаад цусыг нь ууж, шархыг нь шүрмэсэн утсаар боогоод орхино. Хүлэг морьдоос нь гадна тэдний “ гайхамшигт зэвсэг” нь үелэн нөөгдсөн нум сум. Янз бүрийн мод, эврийг амьтны гаралтай цавуугаар нааж хийсэн нум нь сурамгай хүмүүст галт зэвсэгээс дутахгүй зэвсэг болж байлаа. Аян дайн, нүүдлийн амьдрал тэдэнд хатуужил, тэвчээр өгчээ. Бараг эмнэлэгийн тусламж хэрэггүй байв. Хятадад хийсэн аян дайны үеэр Монголын армид хятадын мэс засалчдын бүхэл бүтэн анги ажиллаж байсан юм.

Тулалдааны өмнө цэрэг бүр торгон цамцыг норгож өмсөнө. Сум биеэнд тусахад торго сумын хамт биеэнд орж цааш нэвтрэхэд саад болохоос гадна түүнийг салгахад хэрэгтэй байжээ.

Морин цэргээс бүрдэх Монголын арми аравтын системийг үндэс болгон авсан ба хамгийн том нэгтгэл нь түмэн (10,000) хүнтэй. Тэр нь 1000 хүнтэй 10 хороо буюу мянгатаас бүрдэнэ. Хороо нь 10 суман буюу зуутуудаас, зуут нь 10 тасаг буюу аравтаас бүрдэнэ. Гурван түмэн нийлж арми ба армийн нэгтгэл болно. Хүнд ба хөнгөн морин цэргийн зохицол Монголчуудын уян хатан тактикийг бий болгожээ. Хөнгөн зэвсэгт морин цэрэг дуулганаас өөр хуяг өмсөхгүй, тахир сэлэм, нум сум, жад, аргамжаар зэвсэглэгдсэн бөгөөд армийн тал илүү хувийг бүрдүүлнэ. Тэдний гол үүрэг нь тагнуул хийх, хүнд зэвсэгт морин цэргийг дэмжих ба зугтаж буй дайсныг мөрдөн хөөх нэг үгээр дайсныг зайнаас хөнөөх. Хүнд морин цэрэг нь хуяг дуулгаар бүрэн хангагдсан. Морьд бас ширэн хуягтай. Тэд холын зайд нум сум, гардан байлдаанд шийдэм, жад, сүх, сэлэм хэрэглэнэ. Монголчууд гол төлөв хэдэн цуваагаар дайрч дайсны гол хүчтэй тулгарсан цуваа тэднийг тогтоон байлдаж байх хооронд бусад эгнээнүүд урагш довтлон жигүүр, ар талд нь довтолгоо хийдэг байв. Дараа нь эгнээнүүд ойртож, дайсныг бүрэн бүслэн хааж, нум сумаар зайнаас харван хяддаг байлаа. Байлдааны ийм нарийн арга нь харваачдын ур чадвараас гадна морин цэргийн асар их хүчний хурдан хөдөлгөөн шаарддаг. /Хуягт, хөдөлгөөнт нэгдлийн онолч Британийн мэргэжилтэн Лиддел Гарт “ хуягт машин, хөнгөн танк нь Монгол морьтны шууд үргэлжлэл” гэж хэлсэн нь ийм учиртай./

Чингис хаанаас хойш хэдэн зууны турш хөдөлгөөн зохион байгуулалтаараа Монголчуудыг гүйцэх арми алга л байлаа. Гэнэт гарч ирэн довтолгоо хийх, эсвэл ухран зугтаж дайснаа ядруулсаар эцэст нь тэднийг хүнд морин цэргийнхээ цохилтод авчран сөнөөдөг. Хоёр түмэн дайсны хээрийн армийг устгаж байх хооронд үлдсэн Монголчууд жижиг бүлэгт хуваагдан ойр хавиараа таран тосгодыг цөлмөж, олзлогдогсодыг бүслэгдсэн хот руу туун хөөж ирдэг байсан гэнэ. Бүслэгдсэн хотуудыг авахад тэр үеийн хамгийн тэргүүний гэж тооцогдох хятадын техникийг өргөн хэрэглэнэ. Гардан тулаанд орохоос зайлсхийдэг Монголчуудын хохирол өчүүхэн. Цэргийн хурдан хөдөлгөөн болон тушаал шуурхай хүргэхэд тэд хар, цагаан өнгийн дохионы туг хэрэглэж байв. Мөн дайсныг төөрөгдүүлэх зорилгоор Монголчууд анх удаа утаан хөшиг хэрэглэсэн юм. Монголчуудын стратегийн гол зүйлийн нэг нь бут цохигдсон дайсныг мөшгөн хөөж бүр мөсөн устгах явдал. Дайсны хохиролыг тоолох ер бусын аргатай байв. Алагдсан дайснуудын баруун чихийг огтлон цуглуулж хохирлыг нь яс тоолон гаргадаг байлаа.

Дайны төлөвлөгөөг нэг бүрчлэн хуралдай дээрээ нягт хэлэлцэж, байлдааны төлөвлөгөөг боловсруулдаг байв. Тагнуул туршуул нь дайсны тухай мэдээллээр жанжинуудыг заавал хангана. Амьд ахуйдаа Чингис хаан өөрөө ерөнхий удирдагч нь байсан ба жанжинуудаасаа байлдааны төлөвлөгөөг шаардан заримдаа түүнд өөрчлөлт оруулах боловч тавигдсан зорилтоо биелүүлэхэд нь тэдний үйл ажиллагаанд оролцдоггүй байв. /Талын бүдүүлэгүүдийн үй түм гэсэн домгийг дайсныхаа зүрхийг үхүүлэхээр Чингис хаан өөрөө тараасан гэж үздэг байна./

Монголчууд бүхий л талын тагнуулын ажиллагаа явуулдаг байв. Дайн эхлэхийн өмнө тагнуулчид газар нутаг, дайсны армийн сэтгэл санаа, зэвсэглэл, тактикийг сайтар тагнана. Монголчуудын тагнуулын сүлжээ бараг дэлхий даяар тархсан байлаа. Тагнуулчид гол төлөв худалдаачин, наймаачдын дүрээр энд тэндгүй нэвтэрч байжээ. Мөн дайны өмнө дайсныг мөхөөхын тулд Монголчуудын зэрлэг ажиллагааны тухай цуурхал тараана. Дайсныг ялахын тулд тэд ямар ч хууралт хийхээс буцахгүй. Мөн хэн тэдэнтэй хамтран зүтгэхийг хүснэ тэднийг сайтар ашигладаг байжээ.

“Тэд дандаа ялдаг байсан, тэр нь стратегийн зориг, тактикийн ажиллагааны тодорхойд буй. Чингис хаан ба түүний жанжинууд цэрэг дайны урлагийг хамгийн дээд өндөрлөгүүдийн нэгд гаргасан юм” хэмээн Монголчуудын тухай Францийн цэргийн жанжин Ренк бичсэн байна.

khalkhbuu.blog


URL:

Сэтгэгдэл бичих