Эмзэглэл-2
Цагийн салхи шуураад өнгөрөхөд
Тэсээд үлдэх тэвчээрийг чинь сорих гэж
Цахилах хүлгийн нуруунд гал шиг асдаг
Монгол хүн мориноосоо унах нь уу гэж
Цаас мөнгө, эд өнгийг дунд нь шидэлж
Хүн чанарын хүйтэн дайныг өдөөчихөөд
Цааш нь яаж тэмцэлдэхийг нь үзэх гэж
Хөлөрсөн алгаа хавсраад харж суугаа ч юм шиг
Хүйтэн мэдрэмж чихүүдэс хүргэхэд
Дулаацахын тулд хүмүүсийн дунд орж
Дуу аяланхан сэтгэлээ дэлгээд очихоор
Өнөөх л хов жив, атаа хорсолдоо орооцолдоод
Өөрийгөө ч танихгүй шүдээ хавирч суух юм даа
Дайны хөлд үрэгдчих гээд даанч амаргүй санагдахад
Дотнохон тэврэх байгалдаа л улам шүтэж амьдрана
Эв түнжинтэй л байхсан даа
Элэг нэгтэй ахан дүүс минь ээ
Э.Үржинханд
URL: