“Facebook”-ийн “Social Jobs” үйлчилгээ нэвтэрлээ
Дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ болох “Facebook” компани АНУ-ын Хөдөлмөрийн яамны тусламжтайгаар “Social Jobs” хуудсыг ашиглалтад оруулжээ. Ингэснээр “Facebook”-ээсээ хэрэгтэй ажил олоход хүмүүст туслах аж. Энэ үйлчилгээг нээх гэж бүтэн жил зарцуулсан тухайгаа өнөөдөр “Facebook” компанийн удирдлагууд мэдэгджээ. “Social Jobs” хуудсанд Хөдөлмөрийн яаманд бүртгэгдсэн ажлын байрны болон ажилд орох 1.73 сая мэдээлэл суусан байна. Одоогоор зөвхөн АНУ-д “Social Jobs” хуудас ажиллах бөгөөд удахгүй ажилгүйдэл ихтэй байгаа Европын холбооны улсуудад нэвтрэх аж. “Бид “Facebook” компанитай хамтран “Social Jobs” төслийг хэрэгжүүлснээр АНУ болон дэлхийн өөр олон орны ажилгүй хүмүүсийг ажил хөдөлмөр эрхлэхэд нь тус болно гэдэгт найдаж байгаа” гэж АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас мэдэгджээ.
URL: