“Эрдэнэт”-ийн хурлаар үйлдвэрийнхээ 50 хүртэлх хувийг зарах ноцтой асуудал яридсаныг нууцалж байна

gok    Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хоёр өдрийн өмнө болсон билээ. Уг хуралд ОХУ-ын төрийн өмчит “Ростехнологи” корпорацийн гүйцэтгэх захирал Сергей Чемезов оролцсон.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн хурлаар  захирлуудыг шинээр томилохоос ч илүү ноцтой асуудлын талаар Оросын сайтууд мэдээлсэн байна.

“Ростехнологи” компани Монголын талыг “Эрдэнэт” үйлдвэрт стратегийн гурав дахь түнш оруулахыг санал болголоо хэмээх нийтэл ОХУ-ын сайтад гарчээ.

37b9945d-becb-4f89-b1f0-493ce014820f    Тус нийтлэлд: “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг эзэмшдэг төрийн өмчит “Ростехнологи” компани Захирлуудын зөвлөлийн хуралд Оросын 49, Монголын 51 хувиас тодорхой хэмжээг нь суллаад стратегийн гурав дахь түншид зарах санал тавьлаа. Яг хэдэн хувийг зарах саналыг тавиагүй боловч өмнө нь “Ростехнологи”-ийн хэвлэлийн албаны мэдээлснээр бол Орос, Монгол хоёрын тал хувиудаа 25 хувь буюу нэг хувьцаа болгон суллаад, илүү гарсан 50 хувийг 2 хувьцаа болгон стратегийн түншдээ зарах санал тавьжээ. Тэр багцийн тодорхой  хэмжээг зөвлөлийн хурлаар яриагүй бөгөөд Монголын талаас хариу тайлбар авч чадаагүй байна.

“Эрдэнэт” бол Ази дахь зэс молбидены томоохон үйлдвэр юм. Жилдээ 26 сая тонн хүдэр олборлож, 530 мянган тонн зэсийн болон 4500 мянган тонн молибдены баяжмал боловсруулдаг энэ хамтарсан үйлдвэрийн 2012 оны ашиг 145.9 сая долларт хүрэх аж. “Ростехнологи”-ийн мэдээлснээр 2008-2011 онд “Эрдэнэт” үйлдвэрийг шинэчлэхэд нийт 402.2 сая доллар зарцуулснаас 103.2 сая долларыг нь тус үйлдвэр өөрийн ашигаас гаргасан байна.  Гурван жилийн хугацаанд ногдол ашиг нь бараг 140 сая долларт хүржээ.

“Хамтарсан үйлдвэрийн 50 хувийг 150 сая доллараас доошгүй үнээр зарахыг хүсч байна гэж” Олег Петровски гэдэг шинжээч тэмдэглэсэн байна. “Ростехнологи”-ийн ерөнхий захирал Сергей Чемезовын хэлснээр зөвхөн олборлолт явуулахад биш боловсруулалт хийх, орчин үеийн үйлдвэрлэл явуулахад “Эрдэнэт” хамтын үйлдвэрт стратегийн гурав дахь түнштэй болохоор зэхэж байгаа гэж мэдэгдсэн байна. Энэхүү үйл ажиллагааг явуулахад Монголын талын өөрийн хөрөнгө хангалттгүй байгаа бололтой хэмээн шинжээч Олег Петровски хэлжээ.

“Эрдэнэт”-ийн хувийг авахаар олон улсын хэмжээний томоохон тоглогчдын хэн ч оролцож болох юм. Жишээлбэл, Монголын “Оюу Толгой”-г эзэмшдэг “Рио Тинто”, “BHP Биллитон”, эсвэл “Glencore” ч байж болох юм хэмээжээ.

Оросын зэсийн томоохон үйлдвэрлэгч нар болох “Norilsk Nickel”, “UMMC”, Удоканы ихэнх лицензыг эзэмшдэг “Метал инвест” нар энэ талаар тодруулахад тайлбар хийхээс татгалзсан. Харин “Norilsk Nickel”-тэй ойрхон эх сурвалжийн мэдээлснээр Эрдэнэтийн хувийг худалдаж авах тухай хэлэлцээр явагдаагүй, гэхдээ компанид монголд хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхол байгаа хэмээн хэлсэн байна.

“Ростехнологи”-ийн төлөвлөгөөгөөр хамтын үйлдвэрийн хувийг зарж олсон мөнгөөрөө Оросын нутаг дэвсгэр дээр зэс боловсруулах томоохон үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж. “Одоо зах зээл дээр эзэлж байгаа байр сууриа нэмэгдүүлж, шинэ зах зээлд гарах боломжийг энэ арга хэмжээ олгох юм” гэж Ростехнологи компаний ерөнхий захирал Чемезов мэдэгджээ. Гэхдээ нарийн зүйлийг задалж хэлэхийг хүсэхгүй байна хэмээн сайт бичсэн байна.

37b9945d-becb-4f89-b1f0-493ce014820fХэрвээ Ростехнологийн энэ санал батлагдвал Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны 51 хувийг эзэмшдэг Монголын тал нэг хувийн эрхээ алдах юм. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргах эрхгүй болно гэсэн үг. Магадгүй манай Монголыг сүүлийн хэдэн жил аварсан ганц үйлдвэр болох Эрдэнэтийг 50 хувийг нь худалдан авсан гурав дахь түнш ч өөрийн болгох асуудал яригдаж болох юм.

Харин Монголын тал ТУЗ-ийн хурлаар “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяанд нөлөөлөх ийм ноцтой асуудал яригдсан байхад ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй юм. Монголын талын эзэмшдэг 51 хувийг 25 болгох уу?, манай талын байр суурь ямар байна, саналыг хүлээж авах эс хүлээж авахад ямар үр дүн гарах вэ? гэдэг асуулт тодорхой бус байна.

Зөвхөн захирлуудын шинэчлэлийн талаар мэдээлсэн юм. Зөвлөлийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор Д.Даваасамбуу, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор Б.Намхайнямбуу нарыг Монгол улсын Засгийн газраас санал болгосны дагуу томилсон аж.

37b9945d-becb-4f89-b1f0-493ce014820fТөрийн өмчит “Ростехнологи” гэж ямар компани вэ?

Оросын төрийн өмчит “Ростехнологи” компани нь 2007 онд байгуулагджээ. Тус компани нь цэргийн болон цэргийн бус зорилгоор өндөр технлогийн бүтээгдхүүнийг үйлдвэрлэх, экспортлох чиглэлээр ажилладаг байна. Өдгөө 663 гишүүн байгууллагатай, 12 үйлдвэр эзэмшдэг тус компани 70 гаруй орон луу экспорт хийдэг байна. Москвад төвтэй Ростехнологи Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн эзэмшдэг юм. 2007 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путин компанийг байгуулахыг зөвшөөрсөн бөгөөд 2008 онд түүний тушаалаар Оросын олон жижиг компанийг “Ростехнологи”-д нийлүүлж, Оросын тал өөрийн мэдэлд байх Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг тус компанид эзэмшүүлсэн юм.

37b9945d-becb-4f89-b1f0-493ce014820fСергей Чемезов гэж хэн бэ?
“Ростехнологи”-ийн 60 настай ерөнхий захирал Сергей Чемезовыг Путины баруун гар хэмээдэг. Инженер, эрдэмтэн, дэд захирал гээд олон алба хашиж явсан Сергей Чемезов 1980 оноос “Рей” туршилтын үйлдвэрийн холбоонд ажиллаж эхэлжээ. 1983-88 онд Зүүн Германд холбоогоо удирдах болсон Чемезов тэнд ажиллаж байсан Владимер Путинтай танилцаж, нэг байранд амьдарч, сайн найзууд болсон байна. Үүнээс хойш олон өндөр хэргэмд заларсан Сергей Чемезов 2006 онд Нэгдсэн Орос намын дээд зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна. Мөн 2007 оноос “Ростехнологи” компаний захирлаар томилогджээ.

Манай сайт энэ асуудлын талаар дахин мэдээлэх болно

URL:

Сэтгэгдэл бичих