Тамхи, таван нас
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 15 буюу өнөөдөр «Тамхинаас татгалзах» олон улсын өдөр. Судалгаанаас үзвэл дэлхий даяар зургаан секунд тутамд нэг хүн тамхины хор уршгаар амьдралаас буцаж байна. 2030 он гэхэд тамхинд хордож хорвоог орхигсдын 70 хувь нь дорой хөгжилтэй болон хөгжиж байгаа орны иргэд эзлэх ажээ. Монгол орны хувьд сүүлийн 20 жилд тамхидалт гурав дахин өсч, өнөөдөр насанд хүрсэн дөрвөн хүний нэг нь өдөр бүр хэрэглэгч буюу «архаг тамхичин» ангилалд багтдаг гэнэ.
Түүнчлэн насанд хүрэгсдийн 44 хувь, хүүхдүүдийн 62 хувь нь ажил, сургууль, гэртээ байхдаа дам тамхидалтанд өртөж, хорт утаагаар амьсгалж, хорвоод амьдрах наснаасаа хороож байдаг нь эмгэнэлтэй.
Шууд болон дам тамхидалтын хор уршгаар зүрх судас, уушгины хорт хавраас эхлээд үс унаж халзрах, нүдний хараа муудах, арьс үрчийж эрт хөгшрөх, сонсгол муудах, шүдгүй болох, амьсгалын замын элдэв өвчин, ясны сийрэгжилт, ходоодны шарх, үр зулбалт, ургийн гаж хөгжил, бэлгийн сулралтай болох, судасны хана бүдүүрэх зэрэг бүх төрлийн өвчний анхдагч эх үүсвэр болдог ажээ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Ази тивийн хөгжиж байгаа хөгжил буурай орнууд, ялангуяа Монголд тамхидалтын нас залуужиж байгаа нь гамшиг дагуулах хэмжээнд хүрээд байгааг 2011 онд албан ёсоор анхааруулжээ. Манай орны хувьд 2005 онд «Тамхины хяналтын тухай хууль»-ийг баталсан ч өнөөдрийн амьдралаас хэтэрхий хордогдож, хууль эрх зүйн хяналтгүй байдал нь үндэсний хэмжээний асуудал дагуулаад байв. Энэ ч утгаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг гарч «Тамхины хяналтын тухай хууль»-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлуулсан билээ.
2013 оны гуравдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх энэ хуульд
1. Сургууль, цэцэрлэгийн эргэн тойронд 500 метр газар тамхи татах, зарахыг хориглох
2. Тамхи худалдан авах насыг 21 болгон өөрчлөх
3. Насанд хүрээгүй хүмүүст тамхи зарахыг хориглох, хэрэв зарсан бол өндөр торгууль ногдуулах, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох
4. Олон нийтийн газар, баар, ресторанд тамхи татах, зарахыг хориглох зэрэг заалтууд нэмэгдэж ороод байгаа нь цагаа олсон хязгаарлалт мөн.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын сүүлийн 10 жилийн судалгаанаас үзвэл багаасаа тамхи татаж 20-иос дээш жил хэрэглэж байгаа хүмүүс тамхи татдаггүй хүнээс 20-25 жилийн өмнө нас бардаг нь тогтоогджээ. ДЭМБ-ын «Тамхины хяналтын суурь конвенц»-ийн дөрөвдүгээр зүйлд зааснаар нийт хүн амыг тамхины утаа, хор нөлөөнөөс хамгаалахад улстөрийн хүчин чармайлт зайлшгүй чухал байдаг гэнэ.
Тамхины утаанд өртөхөд аюулгүй түвшин гэж байдаг- гүй бөгөөд агааржуулалтын систем, агаарын шүүлтүүр, тамхи татах тусгай өрөө тасалгаа гаргах зэрэг 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэхээс бусад арга хэмжээ нь ямар ч үр дүнгүй гэдэг нь олон жилийн судалгаа, ажиглалтаар батлагджээ.
2013 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх «Тамхины хяналтын тухай хууль»-ийн нэмэлт өөрчлөлтөөр та ч, би ч тамхины утаа, хоронд өртөхөөс хамгаалагдаж, ажлын байр, бүх төрлийн олон нийтийн газар тамхигүй орчин болж хуулийн хүрээнд эрхээ хамгаалуулах юм.
Д.Түвшин
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
L’eau Г©loignГ©e,
L’eau ne peut pas monter la pente.