UFC Групп БИО чацаргана бүтээгдэхүүндээ ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЯН-ыг эхлүүлээд байна

UFC Групп жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Дархлаажуулалтын аяныг 4дахь удаагаа амжилттай хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд цэцэрлэгийн хүүхэд багачуудад ногоон орчинг бий болгох, ханиад томууны үед БИО чацаргана бүтээгдэхүүнээ бэлэглэж хүүхдүүдийн амин дэмийн хэрэгцээг хангах гээд олон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлдэг билээ. Энэ удаад БИО чацаргана бүтээгдэхүүнээ Улсын тэргүүний 135-р цэцэрлэгийн хүүхэд багачуудад бэлэглэн Дархлаажуулалтын аяныг эхлүүлээд байна.

Баянгол дүүргийн тэргүүний 157-р цэцэрлэгийн багш Г.Мэгзэр

UFC Групп нь Дархлаажуулалтын аяныг зохион байгуулж үйл ажиллагаагаа манай цэцэрлэгээс эхлүүлж байгаад баяртай байна. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, дархлааг сайжруулах үүднээс байнга чацарганы жүүсийг хэрэглэж заншсан. Тэр тусмаа Увсын чацарганы жүүс нь цэвэр дотоодын жимсээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг мөн маш амттай, чанартай тул хүүхдүүд их дуртай уудаг. Тиймээс бусад эцэг эхчүүд сурган хүмүүжүүлэгч нартай БИО чацарганыг хэрэглэхийг уриалах байна.

Манай орны байгалийн зэрлэг болон таримал чацарганы 80 хувь нь Увс нуурын ай сав газарт ургадаг. Увс нуурын ай сав газар нь Зундаа +45 хэм, өвөлдөө – 45 хэм хүрч огцом халж, хүйтэрдэгийн улмаас энэ нутагт ургасан чацаргана харьцангуй өндөр тослогтой байдаг ба тосон дахь каротен болон биологийн идэвхт бодисын агууламж  энэ хэмжээгээр илүү байдаг байна. Зуны улиралд дулааны баланс сайн байдаг нь уг жимсэнд агуулагдах эмчилгээний давтагдашгүй үнэт чанарыг бий болгодог онцлогтой. Мөн 100% чацаргана жимсээ боловсруулан ямар нэгэн нэмэлт бодис хэрэглэлгүй үйлдвэрлэдэг тул цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн болж чаддаг.

Өвлийн хүйтэн орж ханиад томуу ихсэж байгаа энэ өдрүүдэд UFC групп дархлаажуулалтын аян зохион байгуулж хүүхдүүдийн амин дэмийн хэрэгцээг хангах, насанд хүрсэн хүний дархлааг дэмжих, ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

 

 

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих