Эрүүл мэндийн салбарын доголдлыг иргэд “ховложээ

Шинэчлэлийн Засгийн газрын “1111 Төв”-д ЭМЯ-нд хандан энэ сарын 09-ны байдлаар иргэдээс нийтдээ 335 гаруй санал ирснээс санал, хүсэлт-228, гомдол-64, шүүмжлэл- 42, талархал-нэг байжээ.

Иргэд саналаа ирүүлэхдээ дуудлагаар 270, вэб сайтаар 10, фэйсбүүкээр долоо, твиттерээр нэг, мобайлаар тав, мессежээр 20, и-мэйлээр нэг, биечлэн 21 хүн холбогджээ. Тухайн мэдээллийн төвд иргэдээс ирсэн мэдээлэлд дараах санал, гомдол, шүүмжлэл зонхилжээ.

-Өрхийн эмнэлгүүд ажиллах цагийн хуваарь баримтлахгүй, иргэдэд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх тал дээр тааруу.
-Дүүргүүдийн яаралтай тусламжийн үйлчилгээ хүртээмж муу, үйлчлүүлэгчийн дуудлагад цаг алдан очиж байна.
-Гадаад, дотоод эмчилгээний зардалд дэмжлэг хүссэн өргөдөл
-Хувийн эмнэлгүүдийн үйлчилгээний тариф өндөр байна.
-Эмийн сангуудын эмийн үнэ өндөр, эмчийн жороор болон хөнгөлөлттэй эмийн жагсаалтаар үйлчлэхгүй.
-Хөдөө орон нутгийн эмнэлэгт орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, эмч нарт шинэ арга барил, мэдээлэл хомс байгаагаас үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх тал дээр сул байна.
-Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ЭХЭМҮТ, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Яаралтай тусламжийн төв зэрэг байгууллагад ачаалал их, ард иргэдэд хүлээгдэл үүсгэж байна.
-Эмч, эмнэлгийн ажилчдын иргэдтэй харилцах ёс зүй, харилцаа, хандлага тал дээр маш тааруу гэжээ.

ЭМЯ-ын 11-11 төвд ирсэн санал, гомдол, шүүмжлэлийн дагуу ялгалт хийн хяналтын картыг шинээр боловсруулан, тухайн яамны газар, хэлтэс, эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлэн хариуг эргэн мэдэгдэн ажиллажээ.

М.Тунгалаг

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих