С.Эрдэнэ : “Баянгол дүүрэгт өөрийн вант улсаа тогтооно”

Орон нутгийн сонгууль болоход багахан хугацаа үлджээ. Сонгуульд янз бүрийн угшил, гаралтай эрхмүүд нэр дэвшиж буй хэнд ч нууц биш.  Олны танил нэгэн байхад, огт танихгүй нэгэн ч энэ сонгуульд “өөрийгөө сойн уяан дээрээ дүүхэлзэнэ” зэхэж байгаа аж. Гэхдээ хэний дэмжлэгтэйгээр яаж нэр дэвшиж байгаа нь хачирхалтай.
Тэгвэл энэ дүүрэгт Засаг ноёноос эхлээд бүх л шатанд нь алба хашсан одоогийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн эхнэр Н.Нинжбадгар Баянгол дүүргийн 20 дугаар хороонд нэр дэвшиж байгаа бол Эрдэнийн Ганболор наймдугаар хороонд нэр дэвшиж байна. Харин Эрдэнийн Содгэрэл нь намын жагсаалтаар орон нутгийн парламентад нэр дэвшиж байна. Түүний туслахаар нь ажиллаж байсан Т.Сэр-Од гэдэг бүсгүй мөн дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийг төлөөлөхөөр, мөн түүний жолооч нэр дэвшиж байгаа талаар бор шувуу жиргээд авлаа.
Уг нь, Үндсэн хуулиар бол хэн ч ямар ч шатны сонгуульд нэр дэвших эрхтэй. Тиймдээ ч тэднийг нэр дэвшихийг үгүйсгэсэнгүй. Хамгийн гол нь Баянгол дүүрэгт өөрийн вант улсаа тогтоохыг ийн эрмэлзэж буй эрхэм сайд үүнийхээ эхлэлийг гэр бүл, ойр тойрныхоо хүмүүсийг төлөөлөгч болгосноор тавьж байгаа бололтой. Өчигдөр л гэхэд жиргээчид, “Хэрэв Баянгол дүүрэгт АН ялбал С.Эрдэнэ сайдын эхнэр нь Засаг дарга болж, охин нь орлогч нь болох байх” гэхчлэн мессэж тарааж байсан. Энэ хэдийгээр тоглоом наргиан мэт боловч үнэн хэрэгтээ эрхэм сайд вант улс байгуулах эхний алхамаа үүгээр баталгаажуулж байгаа бололтой. За тэгээд гэр бүлээрээ Баянгол дүүрэг гэх “бялууг” зажилахгүй залгих бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих