Манай орны 72.5 хувь цөлжжээ
Манай улс төв Азийн орнуудын хамгийн ихээр цөлжсөн улсуудын эхний тавд жагсаж байна. 2004 он хүртэл манай орны газар нутгийн 90 хувь цөлжилтөд өртөмтгий гэсэн тоо баримт ашиглаж байсан. Харин 2004 оноос олон улсын эрдэмтэд зургаан жил судалсны эцэст анх удаа Цөлжилттэй тэмцэх конвенцийн дагуу Монголын газар нутгийн хуурайшлын индексийг тооцжээ.
Энэ судлагаагаар манай орны нийт нутгийн 72.5 хувь нь маш ихээр цөлжчихөөд бангаа аж. Хятадын хуурай цөлийн нөлөөгөөр өмнөөсөө хойш давишж буй, төвөөс гадагшилж буй гэсэн хоёр хэлбэрээр Монголын газар нутаг цолжиж байгаа гэнэ. Үүний гол шалтгаан нь дэлхийн уур амьсгалын дулаарал болон хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна гэж эрдэмтэд үзжээ.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
URL: