Афганистаны аймшиг: Олны өмнө цааз гүйцэтгэсэн бичлэг
Reuters агентлагийн сурвалжлагч цаазаар авч буй бичлэг олжээ. Кабулаас 100 орчим километр газарт энэ жигшүүрт явдал болсон байна. Талибууд Нажиба хэмээх залуухан афган бүсгүйг хүчирхийлснийхээ дараа хэргээ нуун дарах гэж түүнийг ариун бус явдалтай хэмээн гүтгэж, олны өмнө цаазаар аваачжээ. Жалганы ирмэг дээр суугаа бүсгүйг 150 орчим хүний өмнө буудан хороохын өмнө талибууд мөргөл хийж байна. Энэ аймшигт шүүх болсон Парван мужид Америкийн цэргийн томоохон бааз байдаг бөгөөд хэдхэн өдрийн өмнө тохиожээ..
URL: