“Gangnam Style”-ын хувцас худалдаанд гарлаа

Дэлхий дахинд “Gangnam Style” дуугаараа алдаршсан   Өмнөд Солонгосын дуучин PSY-ийн “Gangnam Style” дууны клипэнд өмсдөгтэй яг адилхан  хувцаснуудыг Facebook хуудсаар холбогдож авах боломжтой болсон байна. PSY-ийн логотой  “Gangnam Style” хүрэм, саравчтай малгай, путфолк, бугуйвч зэргийг худалдаалж байгаа аж. Эдгээр хувцаснуудын үнэ ханшийн хувьд “Gangnam Style” хүрэм 25 ам.доллар байгаа бол саравчтай малгай 35 ам.доллар, путфолк 25 ам.доллараар худалдаалагдаж байгаа юм байна. Харин бугуйвч 10 ам.долларын үнэтэй байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих