Хирсний эко системийн төлөө юу хийх ёстой вэ
Хүн төрөлтхөн байгаль орчныг сүйдлэхийн хэрээр амьтдын тоо, толгой цөөрсөөр байгаа ч өнөө мөдгүй мөхөхөд ойртсон хирс хэтэрхий өрөвдөлтэй байдалд хүрсэн талаар АНУ-ын Үндэсний газар зүйн хүрээлэн мэдэгдэж байна. Баруун Африк, Хятад, Энэтхэг орчмоор амьдардаг уг амьтан мөхлийн ирмэг дээр иржээ. Дэлхийн байгаль хамгаалах сан тэднийг хулгайн анчдаас хамгаалахын тулд бүхий л чадлаараа хичээж байгаа ч үр дүн туйлын хангалтгүй байна. Тиймээс өнгөрсөн онд 440 хирс хулгайн анчдын золиос болсныг дэлхий нийтэд зарлаад “Эдүгээ манай гариг дээр 440 ширхэг хирс амьдарч байна гэхдээ тэд үхсэн” хэмээх тунхаг бичиг гаргажээ.
Нэг жилд 400 гаруй хирс агнаж байгаа гэсэн тооцоо гарсны дараа таван жилд хирсний тоо толгой ердөө 13-аар л өсдөг болохыг тогтоожээ. Энэ бол эмгэнэл. Европын холбоо дэлхийн ховор байгалийн өвөрмөц тогтоц, улаан номд бүртгэгдсэн амьтдыг агнахгүй байхыг уриалах хэрэгтэй хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сан мэдэгдэв. Одоогоор Вьетнамын нутгаар амьдарч байсан хирснүүд үгүй болж, Энэтхэг, Хятадад удахгүй мөхөх цаг ойртсон байна. Судлаачид болон байгаль хамгаалагчид хирсийг энэ чигээр нь хөнөөвөл ердөө таван жилийн дараа энэ амьтныг “амьдарч байсан” тодотголд хамруулах цаг иржээ. Хэдийгээр өнгөрсөн оны наймдугаар сард Их Британийн амьтны хүрээлэнд арав гаруй хирс авчирсан ч тэднийг хулгайн анчид хөнөөчихөж! Аймшигтай нь тэднийг хамгаалж байсан амьтны хүрээлэнгийнхэн уг “аллагад” оролцсон байж болзошгүй. Дэлхий дээр мянга хүрэхгүй болсон хирсийг хамгаалахын тулд Дэлхийн байгаль хамгаалах сан Европ даяар зуун мянган гарын үсэг цуглуулж, энэ амьтныг биологийн орчинд авч үлдэхийн төлөө тэмцэж эхэлжээ.
Гэхдээ ой хамгаалагчид болон амьтан судлаачид хирсний хувь тавилан ирээдүйд үгүй болох нь батлагдсан гэсэн аймшигтай хариулт өгч байна. Учир нь зааны арьснаас хатуу, матрынхаас зөөлөн, гөрөөсийнх шиг уян хатан, нугардаггүй хугардаггүй хирсний арьс дэлхийн “үнэт эдлэлийн” зах зээл дээр маш эрэлттэй байгаа. Түүнчлэн хирсний эвэр худалдан авах хүсэлтэй баячууд дэлхийн өнцөг булан бүрт бий. Өмнөд Африкт өдөр бүр хирс агнадаг гэсэн тооцоо гарчээ. Энэ оны нэгдүгээр сараас дэлхий дээр байдаг хирсний тоо толгойг гаргахад тэдний 80 хувь нь байнгын аюул занал дор амьдарч байна. Хирсний арьс килограмм тутамдаа 65 мянган “ногоон”. Алт эсвэл үнэт металлаар сольж болох цорын ганц үслэг идлэл хэмээн нэрлэгддэг. Мозамбикийн хил дагуу хирс агнах явдал газар авсан. Хятадууд хирсний арьсыг хамгийн ихээр худалдаж авдаг аж. Олон улсын амьтны эрхийг хамгаалах тал дээр хирсийг агнахгүй байя гэсэн уриаг БНХАУ “лобби”-дсоор ирсэн байдаг. Хирс өөрийгөө хамгаалж чадахгүйгээс хойш бид тэднийг аварч үлдэх хэрэгтэй хэмээн ДБХСангийн удирдлагууд дэлхий нийтэд хандан уриаллаа.
Бэтгэсэн Т.БАТСУГАР
http://nud.mn/news/?p=4975
URL: