НАМЫН ЖАГСААЛТЫН ЭХНИЙ ТАВД БИЧИГДЭХ ТАРИФ 30-35 САЯ ТӨГРӨГ
Нэг танил маань аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өрсөлдөхөөр нэр дэвшжээ. Намын жагсаалтад багтах гэж хамаг байдаг мөнгөө шавхаж, эцэст нь сонгуульд ялсан ч гэсэн “хуруу шилний төлөөлөгч” гэж хэлvvлэхээс ичсэн тул бодож бодож тойрогт өрсөлдөхөөр боллоо гэж ярив.
Намын хурлаар дотроосоо гарч ирж, нэр дэвших эрхээ өвөртлөх гэж тэрvvхэндээ л “хор” найруулж, өөрийгөө дэмжvvлэх гэж чамгvй мөнгө атгуулсан гэнэ. Аймагт гэхэд нэг сумыг нэг хvн төлөөлж, ИТХ-д орох юм байна. Дунджаар 2000-3000 хvнтэй сумаас төлөөлөл болох, аймгийн төвийн багийн 5000-7000 хvнтэй багийг төлөөлөхийн хооронд асар их ялгаа гарч байгаа аж. Тэр хvмvvст хvрч ажиллахаас эхлээд сурталчилгааны зардал харилцан адилгvй гэв.
Харин намын жагсаалтад орох тухайд бол огт өөр асуудал гарч иржээ. УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийн жагсаалтад багтах гэж нам дотроо далд дайтаж байсан гэдэг. Аймаг, дvvргийн ИТХ-д нам нь санал авах тусам шууд төлөөлөгч болж орох боломжийг тийм ч хямдхан vнэлээгvй бололтой. Намын нэрээр жагссан нэр дэвшигчид нийт сонгогчдын таван хувийн санал авах бvрт нэг нэгээрээ орж ирэх ёстой.
Тэгэхээр жагсаалтын эхний тавд бичигдсэн нэр дэвшигчид дараагийн дөрвөн жилд т
URL: