МУИС-ын удирдлагууд 1-1.5 сая төгрөгийн хандив авсан хэрэгт буруутгагдлаа

МОХ-ноос МУИС-ийг нэг оюутнаас 1-1.5 сая төгрөгийн хандив авсан хэмээн АТГ-т шалгуулахаар хандсан. Уг асуудлыг АТГ шалгаад МУИС оюутан элсүүлэх хэд хэдэн журам зөрчсөнийг тогтоожээ. Тухайлбал, оюутнаас авсан хандивын мөнгөө МУИС хөгжлийн сангийн “Хаан”, “Хадгаламж” дансанд төвлөрүүлсэн. Мөн энэ мөнгөнөөс сургуулийнхаа 70 жилийн ойг тэмдэглэхэд 50 саяыг хууль бусаар зарцуулсан байна. Тиймээс АТГ-аас МУИС-ийн удирдлагуудад энэ сарын 25-ны дотор арга хэмжээ авахыг БШУЯ-ны сайд Л.Гантөмөр мэдэгджээ.
Б.Золбоо


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих