Хүний аминд хүрсэн цагдаагийн хэргийг нууцалж байна

Өнгөрсөн долоо хоногт b4f3d67493a75543bigӨвөрхангай аймагт согтуугаар жолоо барьж яваад хоёр иргэнийг дайраад зугтсан хэргийн талаар манай сайт мэдээлсэн. Тэгвэл уг хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн ажилтан, ахмад цолтой хүн үйлджээ. Ослын улмаас нэг хүн газар дээрээ нас барж, нэгийнх нь бие тааруу аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэдийгээр цагдаагийн байгууллагаас “манайд ийм мэдээлэл байхгүй” хэмээн хэргийг нууцалж байгаа ч Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны эх сурвалж “Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын ажилтан, ахмад цолтой хүн согтуугаар жолоо барьж яваад бусдын амь насыг хохироосон гэх мэдээлэл манай байгууллагад ирсэн” гэв. Тиймээс Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас тус аймаг руу хэргийг шалгахаар мөрдөн байцаагч томилогдсон байна.
Б.Золбоо


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих