Автобуснууд байрлал тодорхойлогчтой болно
Нийтийн тээврийн үйлчилгээний “Автобус-1″ компани бүх автобусандаа байрлал тодорхойлогч суурилуулжээ.
Сүүлийн үед нийтийн тээврийн үйлчилгээний автобусны жолооч нар осол гаргах нь ихэссэн. Тиймээс иргэдэд түргэн шуурхай, аюул осолгүй үйлчлэхэд нь зориулж нийтийн тээврийн автобусыг Энхтайвны өргөн чөлөөгөөр нэгдүгээр эгнээгээр зорчуулж байна.
Тус компанийнхан нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг 120 автобусандаа байрлал тодорхойлогч суурилуулжээ. Ингэснээр автобуснууд чиглэлээ өөрчлөх болон замаас гарвал дохиолол дуугарах аж. Мөн автобус болгондоо камертай болсноор кондукторуудын харилцааны доголдлыг хянах, цаашлаад халаасны хулгайн хэргийг тодорхой хэмжээгээр багасгах боломж бүрдсэн байна.
Түүнчлэн түлшний төвшин багасахад дохиолол өгөх төхөөрөмжийг автобуснууддаа мөн суурилуулжээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобусанд байрлал тодорхойлогч суурилуулахаар нийслэлийн Нийтийн тээврийн газраас туршиж байгаа гэнэ. Энэ санаачилга “Автобус-1″ компаниас эхлэн хэрэгжиж байгаа аж.
URL: