“UFC” групп “Мод тарих үндэсний өдөр”-т нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  жил бүрийн хавар, намар  буюу  тав, аравдугаар сарын хоёр дахь долоо

хоногийн Бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”  болгон зарласан  билээ. Энэ өдөр хувь хүн, айл өрх, албан байгууллагууд  мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан  хамгаалдаг  болоод даруй хоёр дахь жилтэйгээ золгож байна.

Монголын Шилдэг 10 компанийн нэг  “UFC”  групп    Ерөнхийлөгчийн энэхүү зарлигийг дэмжин, “Мод тарих үндэсний өдөр”-т нэгдлээ.

Амьдралыг тэтгэгч ногоон ундарга болсон мод тарих их үйлст гар, бие оролцож буй “UFC” группын хамт олон Булган аймаг дахь “Их Булаг ресорт”  рашаан, аялал жуулчлалын цогцолборт  хоёр өдрийн турш ажиллан, 2000 ширхэг чацарганы суулгацыг тарьж суулгасан юм. Энэхүү чацарганы суулгацыг  хамгийн өндөр үр өгөөжтэй нэр, төрлөөс сорчлон авсан бөгөөд витамины агууламж болон, жимсний гарцаар Монголдоо төдийгүй дэлхийд тэргүүлдэг.

Тус компани мөн  2011 онд Увс аймагт Чацаргана үржүүлгийн талбайд үржүүлсэн элит сортын чацарганы суулгацаас 1000 ширхэгийг “Их Булаг Ресорт”-ын талбайд тариалж байсан аж.

Ийнхүү хоёр жил дараалан суулгац тарьсан уг талбай яваандаа Монгол дахь хамгийн том ногоон байгууламжуудын нэг болох  юм.

Чацарганы тариалалт, үржүүлэг, чацарганы жүүс, тосны үйлдвэрлэл зэргээр Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан үндэсний тэргүүлэх компани болох  “UFC”  групп нь үйл ажиллагаандаа нийгмийн хариуцлагыг байнга тусган ажиллахыг эрмэлздэг бөгөөд энэхүү  бүх нийтээр мод тарьж , арчлан хамгаалах үйлст  гар бие оролцохыг ч бусад аж ахуйн нэгж, хувь хүмүүст  уриалж буй ажээ.


URL: