Монголд хууль бусаар ажиллаж байсан хятад иргэдийг нутаг руу нь буцаалаа

Хятад иргэдийг галт тэргэнд суулгах үед зарим нэг нь гэртээ харих гэж байгаадаа баярлаж байхад зарим нэг нь сэтгэл дундуур алхацгааж байлаа. Цагдаа нарын яриагаар тэднийг галт тэрэгний цөөн хэдэн цагдаа харгалзан суулгах нь хүндрэлтэй байдаг гэнэ. Учир нь зугтах гэж асуудал үүсгэдэг аж.

Тэднийг галт тэргэнд суулгасны  дараа 45-50 насны орчмын хоёр эмэгтэй ирж цагдаа нараас гуйсаар байгаад галт тэрэг рүү орлоо. Харж байтал барьж явсан торноосоо боодолтой мөнгө гарган ирж тарааж харагдсан юм. Ажлынхан хөлс гэнэ. Цаашид Гадаадын иргэдийн харьяатын асуудал эрхлэх газар хууль бусаар ажиллаж буй гадаад иргэдийг олж, буцаах ажлыг эрчимжүүлэх юм байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих