“Хэлд ордоггүй” гишүүд
Шинэ УИХ-ын гишүүд наадмын өмнө, долдугаар сарын 6-ны өдөр тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш гурван сарын хугацаа буюу бүтэн нэг улирал өнгөрөөд байна. Энэ хугацаанд УИХ-ын анхдугаар, ээлжит бус гээд хоёр ч чуулган хуралдаж өдгөө намрын чуулган эхлээд явж байгаа.
Бүтэн нэг улирал хичээлд сууж цагаан толгой үзсэн хүүхэд уг нь ойр зуурын юм уншчихдаг, дөрвөн аргын тоо боддог болчихдог. Гэтэл нэг улирал хуралд суугаад ам нээж үзээгүй шахам гишүүд УИХ-д байна. Эхний чуулган дээр л “хэлд ороогүй” бол цаашдаа дөрвөн жил дүмбийж суух магадлал бий.
УИХ-ын шинэ гишүүд дотроос О.Содбилэг, Д.Ганбат, Б.Наранхүү, Б.Болор, Ж.Эрдэнэбат нар одоохондоо хууль ярьж маргалдаж мэтгэлцэх бүү хэл байр сууриа илэрхийлэх нь тэр бүр харагдахгүй л байна.
Харин тэмцэж жагсч, ярьж сурсан Д.Батцогт, С.Ганбаатар, Ж.Батзандан, Г.Уянга, О.Баасанхүү нар хуучин гишүүдийн дор нэг их орохооргүй гишүүд болохоо харуулаад буй.
Д.ОЮУН
URL: