Үүрэн холбооны оператор санаанд оромгүй их мөнгө нэхжээ

Францын оршин суугч нэгэн эмэгтэйд үүрэн холбооны Bouygues Telecom компаниас тун эвгүйхэн бэлэг барьжээ. Тэрээр ярианы төлбөрөө төлөхөөр болтол бараг 12 квадриллион (11 721 000 000 000 000) евро төлөх баримт гарсныг олж харжээ. Солен Сан Жозегийн хувьд ажилгүй болсны дараа Bouygues Telecom-той гэрээгээ цуцлахаар шийдтэл ийнхүү санаанд оромгүй үлэмж хэмжээний төлбөр  тооцоо гарчээ.

Түүний хэлснээр бүсгүй тэр их олон тэгийг хараад арай л ухаан алдаж унаагүй аж. Уг төлбөрийн дүн Францын дотоодын нийт бүтээгдэхүүнийг зургаа дахин давсан тоо байжээ. “Тэнд тийм олон тэг байсан тул эхлээд энэ бүхэн хэд болохыг би тооцож чадаагүй” гэж Солен сэтгэгдлээсээ хуваалцжээ.

Гэвч тэндхийн ажилтнууд энэ бол автоматаар бодогдсон тооцоо учир түүний дансанд байгаа мөнгийг суутгаж, үлдсэн төлбөрийг нь хэд хэд хуваан төлөхийг шаарджээ. Эцсийн бүлэгт Солен тооцоо бодох үед “бага зэргийн” алдаа гарсан гэдгийг тэндхийн ажилтнуудад итгүүлж чаджээ. Үүний үр дүнд дахин тооцоо хийснээр түүний төлбөр нь ердөө 117.21 евро байсныг тогтоосон байна. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих