Мааньтын 415 дугаар хорих ангиас 20-25 жилийн ялтай дөрвөн хоригдол орголоо
Төв аймагт оршдог Мааньтын 415 дугаар хорих ангиас өчигдөр өдрийн 13.00 цагийн орчимд дөрвөн хоригдол оргосон тухай цагдаагийн холбогдох алба мэдээлсэн байна.
Тус ангийн 80 гаруй хоригдол барилгын ажил хийж байсан бөгөөд 20-22 насны дөрвөн хоригдол оргосноос 20 орчим минутын дараа мэдсэн аж. Одоогоор эрлийн 13 баг 35 албан хаагч хайж байгаа бөгөөд өндөржүүлсэн байдал зарласан байна. Тус хоригдлууд 20-25 жилийн ял эдэлж байсан гэнэ.
Э.Сүрэн
URL: