ХУУЛЬ САХИУЛАГЧ ЦАГДАА ЮУ?, ХҮН ДАРАМТЛАГЧ АТАМАНУУД УУ? VIDEO

-Чи юу гэж хуцаад байгаа пизда вэ?
-Чи оролдох хүнээрээ оролдоорой
-Чамайг амьтан болгоод өгнөө
-Чи муу юу юм бэ?
-Энэ муу хулгайчуудтай  хулгайч шиг л харьцах хэрэгтэй

Эргүүл хийж, хэв журам сахиулж байгаа Монголын цагдаа нарын иймэрхүү төрхийн яриаг бид зөндөө л сонсдог. Өөрсдөө хууль ёсыг дээдэлдэггүй, бүдүүлэг дээрэнгүй цагдаа нарын ийм үйлдэлд бид дургүй хэрнээ тэдэнд хэлж, дургүйцэж үл зүрхэлнэ.  Яагаад гэвэл, хуулийг эрх мэдэлтэй, мөнгөтэй хэн нэгэн “зөрчиж” болдог Монгол оронд, дүрэмт хувцас өмсөж өчүүхэн эрх мэдлээрээ хэн нэгнийг дарамталж зовоож чаддаг  боловч үүнийхээ төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй Монгол оронд, хуулийн цоорхойг “бизнес” болгон хувиргаж, баяжиж болдог Монгол оронд  хүн болгон айдаст автаж хуулийн өмнө толгой гудайн амьдардаг юм.

Өөрийн эрхээ хуулийн дагуу хамгаалах гэж оролдоод өөрсдөө буруутаж “ялтан” болон хохирсон тохиолдол зөндөө.
Ийм л бурангүй заваан тогтолцооны уршгаар жирийн иргэд, хууль сахиулагч цагдаа нарын хооронд “хүйтэн хөндий”, “үзэн ядсан”, “үл итгэсэн”  харилцаа бий болно. Эгэл жирийн залуус цагдаагийн дүрэмт хувцас өмссөнөөр “үүрэг биелүүлэх” бус,  хэн нэгнийг дарамталж  болдог “атаман” төрхөндөө дасна. Өөртөө таалагдаагүй хэн нэгнийг дарамталж “амьтан болгох” хүсэл сонирхол, хэн нэгний эрх ашгийг хуулийн дагуу хамгаалах үүрэгтэй нь  огтхон ч авцалдахгүй. Элэг рүү нь нүүр рүү нь цохиж, гудамжны заваан үгээр харааж зүхэж, айлган сүрдүүлж байгаа бүдүүлэг үйлдэл нь жирийн иргэдэд хуулийн үйлчилгээ үзүүлж, хамгаалах үүрэгтэй нь огтхон ч зохицолдохгүй.  “Муу нь муудаа, муна гадсандаа” гэдэгчлэн, буруу муу үйлдлийг нь эсэргүүцсэн хэн нэгэн рүү хэд хэдээрээ “архирч дайрах нь”, хуулийн өмнө бид бүгдээрээ “ав адилхан” байх заалттай огтхон ч таарахгүй. Ингэж  л тэд “хуулийн дарангуйлал”ыг өөрсдөө бий болгодог.

 

Яг үнэндээ Монголд минь хууль сахиулах хэрэгжүүлэх тогтолцоо нь мөнөөх л социализмын үеийн  “дарангүйлал”-ын шинжээсээ өөрчлөгдөөгүй байгаагийн илрэл нь  цагдаагийн дүрэмт хувцастай “атаман” залуус. Харилцааны ямар ч соёлгүй, хэн нэгнийг айлган дарамталдаг залуусаар цагдаагийн эгнээг өргөтгөж байдгийн жишээ нь ийм залуус.  Армид “жа” нараар дэглүүлж, ангид “дээрэлхүү залуус” -аар даргалуулж, гудамжинд хулигаан цагдаа нараар дарамтлуулж өссөн монголчуудын сэтгэл зүрхэнд “айдас”, “үзэн ядалт” л оршиж байдаг. Байгууллагадаа залуусыг сургаж, бэлтгэж авахын оронд хэн нэгэн “атаман” залуусыг авч ажиллуулж байгаа нь “залхуу, арчаагүй” дарга нарт амар байдаг бол ард олонд амаргүй байнаа. Хуулийн ажилтнууд өөрсдөө хэзээ ч хариуцлага хүлээдэггүй, хуулийн цоорхойг ашиглаж “гэмгүй” өнгөрдөг  байдал нь олон нийтийг тэднээс айн зэвүүцэх хандлагад хүргэж байна. Цагдааг хараад баярлан тусламж хүсэх биш, айн ширвээтсэндээ худал долигонож, яваад өнгөрөхөд нь харааж нулимж байдаг олон нийтийн хандлага нь энэ байгууллагын буруу тогтолцооны уршиг.

 

Саяхан нетүүд дээр тавигдсан энэ бичлэгийг үзээд  сэтгэлд минь зэвүүцэл төрсөн. “Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидог” гэдэгчлэн энэ залуусын дарангүйлал,  ажил үүргээ сайнаар гүйцэтгэж яваа олон сайхан залуусын нэр хүндэд ч муугаар  нөлөөлж байгаа. Гудамжны согтуу нь ч цагдаа нартайгаа гудамжинд, УИХ-ын  гишүүд нь саарал ордондоо өөр хоорондоо заамдалцан зодолдоод байх ахул хэн хуулийг сахих юм бэ? Үүний төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй юм бол Монголд хууль гэж байгаад яах юм бэ? Бүх асуудлыг хүчирхийллээр шийдээд байх юм бол үзэн ядалтаас өөр юу бидэнд үлдэх гэж? “Хүчирхийлэл бол хүчирхийллийг л төрүүлдэг” жишээг бид хангалттай үзлээ.  Одоо бүгдээрээ хууль дүрмийг сахиж сурцгаая л даа.
Дээрх бичлэг дээр нэг цагдаа нь “болохгүй шүү дээ ингэж” гэж учирласан залуугийн өөдөөс “Чи муу юу гээд байгаа юм бэ? Миний оронд өөрийгөө тавиад үз л дээ. Тэгээд энэ согтуу хулгайчдыг “уучлаарай” гээд явах юм уу?” гэж хашгичин загнана билээ. Сургуульд нь сурч, тусгайлан бэлтгэгдсэн залуус, харилцааны соёлд хамгийн дээд зэргээр суралцах учиртай цагдаагийн ажилтан”-ууд тань өөрийнхөө бүдүүлэг, арчаагүй дорой байдлыг олон нийтэд ингэж л учирлан мэдрүүлж байна даа. Социалист хуультай, социалист шоронтой, социалист сургалттай  хуулийн байгууллагыг “ардчилж” өөрчлөх цаг болжээ.  Хуулийн дарангуйлал биш хуулийн үйлчилгээг л ардчиилсан Монголын иргэд хүсээд байгаа юм шүү дээ, эрхэм эрх мэдэлтнүүд ээ.
Эндээс бичлэгийг үзнэ үү?

 

Энэ бичлэгүүд маш олон сайтууд дээр, мөн фейсбуук дээр тавигдсан байсан. Энэ мэтчилэнгээр маш олон бусармаг үйлдлүүдийг ингэж баримтжуулан олон нийтэд хүргэж байхгүй бол, алийн болгон бид өөр хоорондоо “тэгдэг юм гэнэ билээ”, “тэгсэн гэнэ билээ” гэж шивнэлдэх билээ. Хамтдаа л шаардлага тавьж байж энэ бхүнийг өөрчилнө шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих