Д.Дагвадоржийн бичсэн шүлгийг PSY хулгайлжээ

Их аварга Д.Дагвадоржийн фенүүд нь фэйсбүүк хуудаснаа түүний тухай хөгжилтэй 21 баримтыг  дэлгэн хошигносныг уншигч та бүхэндээ хүргэж байна.

1. Дагвадорж TOEFL-ийн шалгалтанд ороод бүх хариултан дээр нь “Дагвадорж” гэж бичээд 800 оноо авсан.
2 .Дагваа аварга сонгино арилгахад сонгиноос нулимс гардаг.
3. Дагвадорж аварга хоёр тохойгоо хоёуланг нь зэрэг долоож чаддаг.
4. Дагвадорж ан хийхдээ буу ашигладаггүй ердөө л гараараа чиглүүлээд амаараа дугарахад нөгөө амьтных нь үнхэлцэг нь хагарч үхдэг гэсэн.
5. Дагвадорж мөсийг хооронд нь үрж гал асаадаг.
6. Зарим шидтэнүүд усан дээгүүр алхаж чаддаг байхад Дагвадорж газар дээгүүр сэлдэг.
7. Автомашиныг хамгийн анх Дагвадорж аваргаас зугтаахын тулд зохион бүтээсэн боловч гүйцэгдээд байсан. Онгоц зохион бүтээтлээ Дагвадоржыг нисдэг гэдгийг мэддэггүй байсан.
8. 2011-3-11 Энэ өдөр Дагвадорж аварга орноосоо уначихсан. Тэгээд л Японд маш хүчтэй газар хөдлөлт болсон.
9.Анх гар утасыг зохиогоод дөнгөж дуустал Дагвадоржоос 2 missed call ирсэн байсан гэнэ лээ
10. Дагвадорж иргэний үнэмлэхээрээ АТМ-с доллар авдаг гэсэн.
11. Дагвадорж өдрийн 25 цаг бэлтгэл хийдэг.
12. Дагвадорж АТМ-ээс Facebook ордог.
13. Дагвадорж нэг нөхөртэй зодолдоод ялагдсан нь биеэ ногооноор будъя гэж тохиролцсон гэсэн. Тэр нь одоогийн Халк.
14. Дагвадоржийнд баавгайн чихмэл байдаг. Гэхдээ тэр баавгай нь амьд. Зүгээр л хөдлөхөөсөө айгаад зогсож байдаг.
15. Дагвадорж Их дэлгүүрийн урд талын Дэлгэц дээр Цагийн ХҮРД үздэг.
16. Дагвадорж усанд ордоггүй, учир нь xир түүн дээр наалдхаасаа хүртэл айдаг.
17. Дагвадорж Баясгалангийн ээжтэй уралдаад 6778 удаа гүйцэт түрүүлж байсан
18. Energy DRINK буюу эрч хүч нэмэгч ундааны үйлдвэрийн хамгийн том найрлага Дагвадоржийн хөлс гэхдээ нэг дусал нэг жилд л өгдөг
19. Дагвадоржын утсан дээр Temple Run тоглоом дээр араас нь хэн ч гүйдэггүй ба тэгшхэн зам дээр дан зоостой гүйдэг
20. Дагвадорж Чак Норрис хоёр нэг удаа зодолдож байсан гэнэ. Тэгээд ялагдсан нь Justin Bieber-тэй зурагаа авахуулахаар тохилцож байжээ.
21. Дагвадоржийг цагдаа нэг удаа зогсоосон гэнэ лээ. Гэхдээ мангар азтай тэр цагдаа сануулга аваад л өнгөрсөн гэсэн.
22. Дагвадорж японд байхдаа солонгос хэлээр дуу бичиж үзээд бичсэн цаасаа хаясан гэнэ лээ. Одоо тэр дууг ” OPPA GANGNAM STYLE ” гэх нэрээр хүмүүс мэддэг.


URL:

Сэтгэгдэл бичих