Монос-ынхон Монголын төлөө юу? Мөнгөний төлөө юу?

Өнгөрсөн сонгуулиар Монос группын дэд ерөнхийлөгч Л.Эрдэнэчимэг их хуралд нэр дэвшиж ялалт байгуулаад эмэгтэйчүүдийн бүлгийн дарга ч болоод амжсан.
Тэрээр хатан ухаан, ЭЭЖ сэтгэлээр төр түшилцэнэ гэж амлаж байсан амлалт хэрхэн биелэхийг ирэх 4  жил харуулна биз.
Харин эрүүл мэндийг түгээгч уриатай Монос группын хувьд өнгөрсөн 22 жилийн хугацаанд Монголын эрүүл мэндийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь Монголын ард түмэн мартаагүй ээ.
Монос групп нь 2005 оноос хойш МОНОС ЭКСПО-г уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ сарын 27-30 хооронд МОНОС ЭКСПО-2012-оо зохион байгуулах гэж байгаа гэсэн мэдээлэл байна.
Чухам энэ л үйл ажиллагаагаараа тэд Монголын төлөө юу? Мөнгөний төлөө юу? гэдгээ харуулах байх.
Урьд урьдны жилүүдэд тэд олон төрлийн шинжилгээ оношлогоог үнэ төлбөргүй хийж, бараа бүтээгдэхүүнээ хямдруулж урамшуулж, сургалт, эрүүл мэндийн зөвлөгөөг хүртэл сохор зоосгүй хийж өгдөг нь ард иргэдийг гялайлгадаг байв.
Гэтэл энэ жил үйл ажиллагааныхаа нээлтэн дээр түрүүлж ирсэн 200 хүнд үнэ төлбөргүй үйлчилнэ гэсэн байх юм. Бусад өдрүүдэд нь бодвол төлбөртэй байх бололтой.
Групп компаниуд томорч хүчирхэгжихийн хэрээр мөнгөний нүүдэл хийж эхэлдэг харин Моносынхон бусдыг дагах уу буйран дээрээ үлдэж бидэнтэйгээ ойр байхуу гэдгийг харах л үлдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих