Ирэх 11 сараас эхлэн бүх гар утас хэрэглэгчид секундээр төлбөрөө төлнө

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэднийхэн ажлаа хийгээд эхэлчихжээ. Тодруулбал үүрэн телефоны хэрэглэгчид 10 секунт ярьсан ч нэг минутын үнэ төлдөг байсан. Харин үүнийг болиулахаар болсон байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчий төлөө газарт үүрэн телефоны операторуудын талаар нэлээд гомдол ирдэг аж.

Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар үүнд хяналт тавихаар болсон байна. Үүний эхлэл нь секунтээр ярианыхээ төлбөрийн төлдөг болсон явдал аж. Өөрөөр хэлбэл гар утас хэрэглэдэг бүх хэрэглэгч ирэх 11 сарын нэгнээс эхлээд ярианыхаа төлбөрийг секунтээр хийхээр болсон байна.

Шинэхэн дарга О.Магнай энэхүү ажлын санаачилсан бөгөөд холбогдох хүмүүстэй нь уулзаад ажил хэрэг болгохоор ярилцчихсан. Цаашдаа энэ ажил хэрэгжих бүрэн боломжтой болсоныг дуулгалаа. Ингэснээр хэрэглэгчийн төлбөр бодитоор 30 хувь буурах судалгаа гарчээ.

Сард 100 мянган төгрөг гар утасныхаа төлбөрт төлдөг байсан иргэд секунтээр ярих болсоноор 70 мянга орчим төгрөг төлөх боломжтой болж байгаа аж. Мөн түүнчлэн үүрэн телефоны дараа төлбөрт хэрэглэгчид дугаар авахын тулд барьцаа төлдөг. Харин энэ барьцааг нь 11 сараас эхлэн хүүгийн бодож, төлбөрөөс нь тодорхой хувиараар хасахаар болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих