Баян ядуугийн аль нь вэ ?
Баян айлын эзэн зарим хүмүүс ядуу зүдүү байдалтай аж төрдгийг хүүдээ харуулахаар бяцхан хүүгээ тосгон руу дагуулан явжээ. Тэд тосгоны ядуу айлд хоноглов. Гэртээ ирсэн хойноо аав нь хүүгээсээ асуулаа.
-Аялал чамд таалагдав уу?
-Үнэхээр гайхалтай байлаа, аав аа.
-Хүмүүс үргэлж баян цатгалан байдаггүй, ядуу зүдүү амьдардаг хүмүүс ч байдгийг чи харав уу?
-Тийм ээ.
-Энэ бүхнээс чи юу ухаарав?
-Манайд нэг нохой байдаг. Харин тэднийх дөрвөн нохойтой байсан. Манай гэрийн цэцэрлэг дунд усан сан байдаг бол тэд зах нь үл харагдах нууртай юм билээ. Бид цэцэрлэгээ чийдэнгээр гэрэлтүүлдэг бол тэднийг тэнгэрийн эрхэс гэрэлтүүлж байна. Манайх арын хашаандаа амрах газартай бол тэднийх цэлгэр том талбайтай юм билээ.
Аав нь хэлэх үггүй болов.
-Энэ хүмүүс хэчнээн баян болохыг харуулсанд баярлалаа, аав аа хэмээн хүү аавдаа
хандан хэллээ. Ертөнцийг аль өнцгөөс харахаас бүх зүйл хамаарна. Хайр, найз нөхөд, гэр бүл, эрүүл мэнд, сайхан сэтгэгдэл бүгд танд байгаад амьдралыг таатайгаар хүлээн авдаг бол та бүхнийг олж авах болно. Харин дээр өгүүлсэн зүйлээс аль нэгийг мөнгөөр худалдан авч болдгүй. Материаллаг ямар ч баялгийг худалдан авч, ирээдүйдээ хадгалахаар нөөцөлж болно. Гэхдээ таны зүрх сэтгэл дүүрэн биш бол үргэлж аливаа шунан, өөрийнхийг голж өрөөлийнхийг илүүд үзэх болно.
Эх сурвалж:”Улаанбаатар Таймс”
URL: