Поп гүнжийн хачирхалтай өвчин

Саяхан тайзан дээрээ шуугиан тарин буцаж гарсан дуучин Бритни Спирс Саймон Коуэллын хөтөлдөг шоуд оролцсон зочдыг гайхшруулж орхисон байна. Студид байгсад дуучин бүсгүйн хөлөн дээр сэжигтэй толбонууд байгааг анзаарчээ. Тэр нь арьсны айхтар өвчин болох псориазын илрэл байсан байж магадгүй гэнэ. Од бүсгүй улаан хивсэн дээгүүр гоёмсог даашинзтай, өндөр өсгийттэй алхсан бөгөөд тэр үеэр хөлөн дээр нь сэжигтэй толбо харагдсан аж.

“Бритнигийн арьс эртнээс загатнах болсон. Тэр арьсаа байнга мааждаг. Псориазаас хамгаалах тусгай түрхлэг түүнд байгаа ч тэр нь түлдэг гээд хэрэглэхээ больжээ. Энэ өвчинд нэрвэгдсэн цорын ганц од бол Бритни биш. Дуулиантай бүсгүй Ким Кардашьян ч энэ өвчинг туссан” хэмээн эх сурвалж өгүүлэв. “Долоон сая америк хүн энэ өвчинд нэрвэгдсэн ч ач холбогдол өгөлгүй сууж байгаа. Тэгвэл энэ нь эмч нарын байнгын хяналтад байх ёстой аюулт өвчин юм” гэж Кардашьян мэдэгджээ.

эх сурвалж: викимон.мн


URL:

Сэтгэгдэл бичих