ҮРГҮЙДЛИЙГ ЭМЧЛЭХ АРГА ОЛЖЭЭ
Их Британи болон Грекийн эрдэмтэд эрэгтэйчүүдийн үргүйдлийн нэг төрлийг эмчлэх арга олсон тухай EurekAlert! цахим хуудсанд мэдээлжээ.
Кардиффийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эрдэмтэн Карл Суонн ахлагчтай судлаачдын багийн явуулсан судалгааны талаарх нийтлэлийг “Fertility and Sterility” сэтгүүлд нийтэлжээ.
Соунны багийнхан өмнө нь явуулсан судалгааныхаа явцад эр бэлгийн эс нь фосфолипаз С-зета гэдэг фермент /эсгэг/ агуулдаг болохыг тогтоосон байна.
Энэ уураг нь үр тогтсоны дараа үр хөврөл бүрэлдэн бий болохоос эхлэн өндгөн эсний үйл ажиллагааг идэвхжүүлдэг ажээ. Уг ферментын гажиг нь эмбриогенез буюу үр хөврөл бүрэлдэн бий болж ураг бүрдэх үйл явцыг гажуудуулдаг бөгөөд энэ нь эрчүүдийн үргүйдлийн шалтгаан болдог байна.
Эрдэмтэд судалгааныхаа дараагийн шатанд С-зетаг лабораторид нийлэгжүүлжээ. Үүний дараа эрдэмтэд өндгөн эсэнд цуврал туршилт явуулсан байна. Тэд гарган авсан ферментээ С-зетагийн эсийн бүтцэд оруулсан байна. Нийлэгжүүлсэн уургийг оруулснаар өндгөн эсийн үйл ажиллагаа идэвхжиж үр хөврөлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлжээ.
Гэхдээ энэ аргыг зөвхөн лабораторид хэрэглэж болох гэнэ. Харин эмнэлгийн практикт нэвтрүүүлэхийн тулд хэдэн хэдэн хувирган өөрчлөх туршилт хийх шаардлагатай гэж судлаачид ярьжээ.
Д.Жаргал
URL: