Байгаль хамгаалал ба арга технологи
Уншигч та байгаль хамгаалал ба технологи гэдэг нэрийн дор агаарын бохирдлыг бууруулах, мод тарих, ус цэвэршvvлэх технологи зэрэг олон ойлголтуудыг дурьдах нь дамжиггvй. Харин хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах технологи гэхэд хэн хvнд юу билээ гэсэн асуулт урган гарах бизээ. 1995 онд Швейцарийн Бэрнийн Их Сургуулийн дэргэдэх Хөгжил ба Байгаль орчны төв, НVБ-ын Хvнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага газар шороог хамгаалах, хөрсний vржил шимийг сайжруулах уламжлалт болон дэвшилтэт технологиудыг бvртгэх замаар олон улсын хэмжээнд мэдээллийн нэгдсэн санг бvрдvvлэх ажлыг анх санаачилан гаргасан. Энэхvv vйл ажиллагаа нь эдvгээ WOCAT буюу “Дэлхийн Ус, Хөрс Хамгааллын Технологи, Арга Барил” нэртэй томоохон сvлжээ байгууллага болон өргөжин тэлжээ. Миний бие энэхvv байгууллагын 12 дахь удаагийн чуулга уулзалтанд энэ жил оролцож энэхvv байгууллагын талаар болон vйл ажиллагааны цар хvрээг нь мэдэх аз завшаан олдсон билээ.
WOCAT байгууллага нь эдvгээ Зvvн Африк, Зvvн Өмнөд Ази, Дундад Азийн нийт 15 улс гvрнийг өөртөө нэгтгэсэн томоо¬хон сvлжээ болон өргөжсөн бөгөөд энэ сvлжээгээр дамжуулан харилцан мэдлэг тvгээх, туршлага солилцох, шинэ санаа сэдлийг нэвтрvvлэх, технологи дамжуулах зэрэг vйл ажиллагааг явуулах болсон байна.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, өсөн нэмэгдэж буй байгалийн нөөцийн хэрэглээ нь газар, хөрс, ус хамгаалах арга хэмжээг өөр төвшинд авч хэрэгжvvлэх шаардлагатай болсоныг харуулж байна. Харин энэ нь боломжит арга барил, технологийг нутаг усны онцлог шинж, төрх байдалд нийцvvлэн зохистой төлөвлөж, хэрэгжvvлэхэд оршино. Vvний тулд, нэг талаас, өөрийн оронд уламжлагдаж ирсэн байгаль ашиглалт, хамгааллын технологийг илрvvлж, хадгалан vлдээх, нөгөө талаас хөрш зэргэлдээ байгаль, нийгмийн ижил төсөөтэй орчин нөхцөлд авч хэрэгжvvлж буй технологид бодитой vнэлэлт дvгнэлт хийхээс эхлэх нь зохистой.
WOCAT байгуулага нь одоогоор нийт 150 технологийг дээр урьдсан улс гvрэн, тивийн хэмжээнд илрvvлэн бvртгээд байгаа бөгөөд энэ төрлийн бvртгэлийг Монголд Улсад нэвтрvvлж, ард иргэдэд хvр¬тээмжтэй мэдээллийн нэгдсэн суурийг бий болгох нь газрын доройтол, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, нэгэнт доройтсон газруудад явцыг сааруулах арга хэмжээг зохистой хэрэгжvvлэхэд дөхөм болох нь дамжиггvй.
Харин ийм мэдээллийн нэгдсэн баазыг хэн бvрдvvлэх вэ.
WOCAT хөтөлбөрөөс байгаль хамгааллын технологийг бvртгэх аргачлал, тэдгээрт мониторинг хийх, vнэлгээ өгөх, цаашлаад дэвшилтэд технологиудыг нийтэд тvгээх өөрийн бие даасан аргачлал, сvлжээг холбогдох байгууллаггууд, мэргэжлийн багуудтай хамтран байгуулсан байна.
Швейцарийн хөгжлийн агентлагаас санхvvжvvлэн хэрэгжvvлж буй “Цөлжилтийг сааруулах” төслийн нэг бvрэлдэхvvн хэсэг нь технологи, арга барилд чиглэгдсэн бөгөөд байгаль хамгааллын шилдэг технологиудыг олж илрvvлэх, тэдгээрийн бvртгэл, мэдээллийн хvрэлцээт байдлыг хангах зорилготой. Тус төслийн хvрээнд Монголын бие даасан технологийн мэдээллийн санг бvрдvvлэх ажлыг 2008 оноос эхлvvлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа билээ. Энэхvv ажлын хvрээнд урьд өмнө Монгол Улсад хэрэгжvvлж байсан цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжvvлсэн туршилт, судалгаануудтай танилцаж шилдэг, бодитой vр дvнд хvрсэн ажлуудыг баримтжуулж, мэдээллийн сангийн анхдагч хувилбарыг боловсруулах юм. Цаашлаад энэхvv төслийн хvрээнд зарим нэг шинэлэг технологи, арга барилуудыг туршиж судлах замаар шинэ технологиудыг бvрдvvлэх ажлыг эрдэм шинжилгээний байгууллагууд, орон нутгийн санаачлагууд, байгаль орчны төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран гvйцэтгэх төлөвлөгөөтэй байгаа юм.
Технологи гэдгийг хэрхэн ойлгох вэ.
Технологи гэдэг vг нь өнөөдөр бидний амьдралын салшгvй нэг хэсэг нэгэнтээ болсон гэдэгтэй хvн бvр санал нийлэх болов уу. Гар утас, интернэт, ердийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гээд технологийн дэвшлийг хvн бvр хvртэж байгаа нь хvн төрөлхтний хөгжлийн нэг томоохон ололт. Өнөөдөр технологи эрvvл мэнд, нийгэм, аж vйлдвэрийн салбарт бvрэн нэвтэрч тvvний технологийн хөгжлийн хурд эрчимтэй нэмэгдсэн билээ. Ийнхvv технологийн дэвшил амьдрал ахуйд нэвтрэн орсны нэг гол тулгуур хvчин зvйл нь шинжлэх ухааны хөгжилтэй салшгvй холбоотой. Шинжлэх ухаан нь технологийн тулгуур болж харин тvvнд тавих анхаарал дэлхий дахинд улам бvр нэмэгдэж ирсэн. Иймээс технологи нь бид бvгдийн амьдралын явцад хийх vйл хөдлөлийн vр дvн бөгөөд судалгаа шинжилгээний нарийн олонлог хэлхээний эцэст арга, дэвшилтэт технологи зэрэг нэр томъёонд багцлагдсан оюуны бvтээгдэхvvн юм.
Цөлжилт, газрын доройтлыг бууруулах технологи, арга барил дор хөрсний vржил шимийг сайжруулах, биобордоог бий болгох, ус хуримтлуулах зэрэг олон янзын арга, тэдгээрийн цогц тогтолцоонууд байдаг. Эдгээрийг бид технологи гэсэн нэр томъёо дор ойлгож болно. Харин арга барил гэдэгт эдгээрийг удирдлага зохион байгуулалтын ямар арга хэмжээнд тvшиглэн бvтээж болох вэ гэсэн асуудлыг ойлгож байна.
Бэлчээрийг дөрвөн улирлаар сэлгээтэй ашиглах нь монголын ард тvмний vеийн vед уламжлан ирсэн технологи бөгөөд харин хот айл, саахалт айлаараа нvvдэллэн заншиж ирсэн байдал нь арга барил нь юм. Ийнхvv бидний vл мэдэх, мэддэг мөртөө анзаарч танидаггvй технологи, арга барил Монгол оронд хэд байгааг хэн ч тааж мэдэшгvй. Харин эдгээрийг илрvvлж тодорхойлон, олон нийтэд тvгээснээр уламжлалаа хадгалж, сэргээх бас нэг том хувь нэмэр болно.
Геоэкологийн хvрээлэн Н.Мандах
URL: