Авлигаараа тэргүүлсэн сургуулийг зарлалаа
Монголын оюутны холбооноос өчигдөр хандивын анги нэрээр авлига авч буй төрийн өмчит их, дээд сургуулиудыг нийтэд зарлалаа.
Их, дээд сургуулийн хандивын ангид 1.5-5 сая хүртэлх мөнгө авдаг байна. Эдгээр сургуулиудын тэргүүн эгнээнд МУИС, ЭМШИУС, Ач, Этүгэн, Оточ маарамба зэрэг сургууль жагсчээ. Эдгээр сургуулиудын хандив нэрээр авсан мөнгөө хэрхэн зарцуулдаг талаар олон нийтэд ил байдаггүй. Ялангуяа МУИС-ийн Олон улсын сургууль, Хууль зүйн сургууль, Эдийн засгийн сургуулиуд нь хандивын анги олон байдаг талаар Монголын оюутны холбооныхон мэдээллээ.
Мөн ШУТИС нь “Оройн анги нэрээр нэг ангид 40-50 хүүхэд авдаг. Энэ нь авлигын нэг хэлбэр ч байж магадгүй” хэмээн тус сургуулийн олон оюутан хэлж байсан юм. Түүнчлэн танил талаараа ямар нэгэн улсын сургуульд орохоор их хэмжээний мөнгө өгч дуртай ангидаа ордог талаар ч ярьж байв.
Дээрх нэр бүхий сургуулиудыг Аудитын байгууллагатай хамтран шалгаж, өгөх хүсэлтийг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Авлигатай тэмцэх газарт Монголын оюутны холбоо хүсэлт гаргахаар болсон байна.
Ж.Баттуул
URL: