МУИС, ЭМШУИС, ХУИС, Этүгэн, Ач, Оточ Манрамба зэрэг дээд сургуулиуд авлига авдаг

МОХ-ноос авлига авдаг их, дээд сургуулийн захирлуудыг олонд мэдээлнэ хэмээн мэдэгдээд байсан билээ. Тэгвэл тэд авилга авсан сургуулиудын захирлуудыг нэрлэлээ.

 

Тодруулбал МУИС, ЭМШУИС, ХУИС, Этүгэн дээд сургууль, Ач дээд сургууль, Оточ Манрамба дээд сургуулиуд “хандив”-ийн анги нэрийн дор авилгал авч байна. Эдгээр сургуулиуд хамгийн муу сурлагатай, хамгийн мөнгөлөг хүүхдүүд суралцаж байна гэхэд хилсдэхээргүй болжээ.

 

Учир нь тэд дээрх сургуулиудад 1,5-3 сая төгрөгний хандив өгч, хүссэн мэргэжлээрээ дээрх сургуулиудад суралцаж байгаа аж. Түүнчлэн дээрх авилгал авч буй сургуулиудад “хандивын данс” гэж тусгай данс байдаг юм билээ.

 

Тиймээс МОХ эдгээр сургуулиудын хандивын дансыг АТГ шалгуулахаар болсоноо энэ үеэр дуулгалаа. Мөн БШУ-ны сайд Л.Гантөмөрт хандив нэрийн дор авилгалийн анги, танхим бүрдүүлж буйг таслан зогсоохыг хүссэн шаардлага хүргүүлсэн байна.

chuhal


URL:

Сэтгэгдэл бичих