Жолооны үнэмлэхтэй иргэн бүр даатгуулах шаардлагагүй
Ирэх сарын 1-нээс жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг холбогдох албаныхан сануулж буй. Тиймээс даатгалд хамрагдаагүй жолоочид ирэх 14 хоногт багтаан даатгалд хамрагдах шаардлагатай болж байгаа юм.
Гэхдээ энэ даатгалд жолооны үнэмлэхтэй хүн бүр хамрагдах шаардлагагүй бөгөөд зөвхөн автомашин эзэмшигчид даатгуулах юм.
Ингэхдээ тэд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгайлан эрх авсан даатгалын 10 компанийн аль нэгээр үйлчлүүлэх тэндээ гэрээ хийн, мэдүүлгийн маягтаа холбогдох байгууллагад авч очин наалтыг үнэ төлбөргүй авах ажээ.
Дээрх хугацаанд даатгалд хамрагдаагүй болооч нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгож, тээврийн хэрэгслийг нь журамлах юм байна.
URL: