Солонгосчууд дөрвөн монгол залуу болон TV8 телевизийнхэнд халдсан хэрэг гарлаа

Солонгосчууд дөрвөн монгол залууг болон TV8 телевизийнхнийг зодсон хэрэг дөнгөж сая Blue sky tower –т гарлаа. Өнөөдөр өглөө 8 цагийн үед Blue sky tower-т солонгосчууд монгол дөрвөн залууг зодоод байна гэсэн дуудлага TV8 телевизийхэнд иржээ. Тэд цагдаа нар ирсэн байгаа гэхээр нь тус телевизийхэн ойшоогоогүй байна.

Гэвч энэ хооронд энэ талаарх дуудлага гурав ирсэн тул тэд аргагүй эрхэнд очжээ. Тэднийг очиход монгол дөрвөн залуу зодуулсан гэх мэдээллийг тэдэнд өгсөн байна. Чухам юу болсон талаар сурвалжлах багийн тодруулах гэтэл операторыг нь оруулаагүй аж. Тиймээс гурван сэтгүүлч нь орж чухам болсон талаар лавлахад уурсан хэдэн охидууд сэтгүүлийн үснээс зулгааж, зодон эд зүйлийг нь гэмтээсэн байна.

Тэдгээр охидууд монгол бөгөөд солонгос удирдлагуудаа хамгаалан ийнхүү сэтгүүлчид халджээ. Түүгээр ч барахгүй сэтгүүлчийг гаргахгүй хэмээн өрөөндөө түгжиж саатуулсан байна. Хэргийн газар Сүхбаатар дүүргийн Цагдаа нар ирсэн байсан бөгөөд яг одоо тэдгээр дөрвөн монгол залуу, гурван солонгос иргэдийн саатуулаад байгаа аж.

Хэргийн газар дээр болсон хүмүүсийн ярьж байгаагаар тэдгээр залуучууд зургаан солонгос зодсон байна. Харин зодуулсан сэтгүүлчид Монголын сэтгүүлчийн эвлэл болон Олон улсын хүний эрхийн байгууллагад хандана гэдгээг илэрхийлсэн байна. Зарим эх сурвалжийн ярьж байгаагаар тэдгээр дөрвөн монгол залуучууд цалингаа авахаар ирэхдээ солонгос удирдлагуудтайгаа муудалцсан хэмээж байна.
Б.Ариун


URL:

Сэтгэгдэл бичих