Танилц, 2012 оны Монголын мисс Д.Долгион
“Мисс Монголиа” холбоо, Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулсан “Мисс Монголиа-2012” наадам өчигдөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас нийт 200 гаруй гоо бүсгүй оролцсоноос Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн оюутан Д.Долгион Монголын мисс боллоо. Тэрээр ирэх сарын 1-ний өдөр Япон улсын Окинавад болох “Мисс Интернэйшнл-2012” тэмцээнд оролцох юм.
Тэмцээний ялагчид:
Тэргүүн мисс- Хувийн дугаар 19, Д.Долгион ХУИС-ийн оюутан, 21 настай
Дэд мисс / Мисс оюунлаг/- Хувийн дугаар 8, А.Уянга Солонгосын Сөүл “Доксонг” ИС-ийн оюутан, 23 настай
Мисс авьяас- Хувийн дугаар 18, Ч.Энхтуяа СУИС-ийн ТДУС-ийн оюутан, 22 настай
Мисс спорт- Хувийн дугаар 7, Б.Нарантуяа, “Global soft Line” ерөнхий менежер, 25 настай
Мисс модель- Хувийн дугаар 20,Т.Оюун-Эрдэнэ, ХААИС-ийн оюутан, 17 настай
Мисс бикини- Хувийн дугаар 12, Т.Ариунзаяа, ШУТИС-ийн оюутан, 18 настай
URL: