Улсын дугаараа сольсон хятад жолооч 16 настай хүүхэд дайрчээ

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш нийслэлд зургаан хүүхэд авто машины ослоор хүнд хөнгөн гэмтсэн байна. Өчигдөр л гэхэд Баянзүрх дүүрэгт буюу Зүүн дөрвөн замын уулзварт 07.00 цагийн үед автомашины осол гарч 16 настай хүүхэд хүнд гэмтжээ. Тэрбээр гарцаар гарахаар явж байсан ч жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчин дайрсан байна. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал хүнд байгаа аж.

Харин осол гаргасан жолооч нь Хятад улсын иргэн байсан бөгөөд Замын цагдаагийхан тэр дор нь саатуулжээ. Жолооч ямар нэгэн биеийн байцаалтгүйгээс гадна тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй байсан аж. Цагдаагийхан машиныг нь шүүж үзээд өөр дугаартай болохыг тогтоожээ.

Түүнчлэн, цэнхэр өнгийн “Ланд круйзер V8″ маркийн 8778 УНУ улсын дугаартай автомашины жолооч 6169 УБЧ гэсэн хуурамч дугаараар хөдөлгөөнд оролцож байсныг замын цагдаагийнхан илрүүлжээ.

Г.СҮРЭН

Эх сурвалж:unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих